Tuesday, April 21, 2009

Шатсан машинуудын багажинд дүүрэн байсан доллар, төгрөг хэнийх вэ?

МАХН-ын нарийн бичгийн даргын өрөөнд 120 мянган ам.доллар, 170 сая төгрөг бэлнээр байжээ.

7 дугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдуулан цагдаагийнхан өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулснаар хавтаст хэргүүд ерөнхийдөө бүрдэж ирэх 7 хоногоос яллах ажиллагаа эхлэхээр бэлтгэгдэж байна. хавтаст хэрэгт байгаа зарим мэдүүлгүүдийн талаар баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээс та бүхэнд хүргэе!

Гэрчийн мэдүүлэг өгсөн 1400 шахам хүний 80 хувь нь МАХН-ын аппаратын ажилтнууд, цагдаагийнхан байгаа ажээ. Тэдхэргийн талаар зохион байгуулалттай, үгссэнбайдалтай мэдүүлэг өгсөн байна.

Хамгийн доод тушаалыналбан хаагчМАХН-ын дөрвөн цэвэрлэгчийн мэдүүлэг яг нэг хүний мэдүүлэг мэт адилхан байгаа гэнэ. Тэд мэдүүлэхдээ “7 дугаар сарын 1-нд өдөр Б.Жаргалсайхан манай намын байранд орж ирсэн. Орж ирээд татаж байсан тамхиа шалан дээр хаяж гишгэж унтраагаад сонгуулийн луйварчид гэж харааж, “Баяр чи гараад ир, ард түмэнтэйгээ уулзах нүүргүй болсон уу чи!” гэж харааж загнасан. ТэгээдБи хүмүүсээ авчирсан одоо та нарыг үнс нурам болгоно, цугласан бүх хүн миний үгийг дагана гэж ярьсан гэж мэдүүлсэн байна. МАХН-ын байрны гадаа жагсагчид дайрахад ажилтнууд нь гаражийн хаалгаар гарч зугтахад муу сайн МАХН-ынхан сүүлээ хавчаад зугтаж байна, бүслээрэй гэж хашгирсанхэмээн мэдүүлжээ. МАХН-ын сан хөмрөгийн дарга Лосол Б.Жаргалсайхан нэгдүгээр давхарт согтуу явж байсан Б.Даш-Ёндон даргатай уулзаад гарсны дараа дайралт улам ширүүссэн гэж мэдүүлжээ.

МАХН-ын байрны зүүн талд байсанСтарексбага оврын автобус хамгийн түрүүнд шатсаныг хүмүүс санаж байгаа байх. МАХН-ын сан хөмрөгийн дарга Лосол өглөө намын хоёр ажилтнаа дуудаж тэр машиныг өгчДрагонтөвийн гадаа цугласан хүмүүс юу ярьж байгааг, яах төлөвтэй байгааг мэдэж иргэж явуулсан юм байна.

ТэдДрагонтөвийн гадаа цугласан хүмүүсийн дотор намынхаа олон гишүүдийг шургалуулж, Б.Жаргалсайхан, О.Магнай нарын юу ярьж хэлснийг бүгдийг нь тэмдэглэж удирдлагадаа мэдээлжээ. “Драгонтөвийн гадаа байхдаа Б.ЖаргалсайханМАХН-ынхан галаар наадлаагэж хэлсэн, харин О.МагнайТэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй боллоогэж л хэлснийг мөн мэдүүлжээ.

Старекстай хүмүүсДрагонтөвөөс Сүхбаатарын талбай руу ирж явсан хүмүүсийг дагаж тагнаж явсаар бараг зэрэг шахуу намынхаа гадаа ирсэн байна. Хоёр ажилтны мэдүүлснээр машинаа гараждаа оруулах гэтэл Ерөнхий сайдын машин ирсэн байсан тул оруулж амжаагүй, тэгээдУлаанбаатарзочид буудал, намын байрын хоорондох зам дээр тавьсан, гэтэл манай машиныг шатаачихсан гэж мэдүүлжээ. МАХН-ын сан хөмрөгийн дарга ЛосолЭмх замбараагүй байдал үүсгэсэн үймээн бужигнааныгУлаанбаатарзочид буудлын дөрөвдүгээр давхараас удирдаад байх шиг санагдсан. Буулгасан хөшигний араас байдлыг ажиглаж байгаад мэдээлэл өгч байсан болов уу, учир нь хөшигний араас шагайсны дараа л үймээн дэгдээгчид идэвхжээд байсан нь ажиглагдсангэж мэдүүлжээ. Яг энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Сайнжаргал тус буудлын 6 дугаар давхарт мэдээлэл хүлээж хэсэг хүмүүсийн хамт суугаадХувьсгалын төлөөхундага тулгаж байсныг бид өмнө нь мэдээлсэн.

Бас нэг гайхалтай мэдээлэл байгаа нь МАХН-ын байрны орчим шатсан гурван машины багажинд маргааш нь үзлэг хийхэд дан 20000 төгрөгийн дэвсгэрт, америк доллар дүүртэл хийсэн байжээ. Эдгээр машин хэнийх болох ямар зорилготой их хэмжээний мөнгө ачиж ирснийг шалгаагүй орхисон байна. Хамгийн гайхалтай нь МАХН-ын туршуулын машин, мөн мөнгөтэй машинуудыг олж шатаасанд байгаа юм. Мөн МАХН-ын байрны зүүн жигүүрт байдаг нарийн бичгийн дарга Сүхбаатарын сейфнээс 120 мянган ам.доллар, 170 сая төгрөг бэлнээр гарч иржээ. Үзлэгийг 7 дугаар сарын 2-нд хийсэн бөгөөд сейф нь шатаагүй, мөнгө нь гэмтээгүй байжээ. МАСЗХ-ны өрөөнөөс 70 сая төгрөг бэлнээр гарсан гэх мэтчилэн МАХН-ын байрны өрөө бүрт асар их мөнгө хадгалагдаж байсан нь илэрчээ.

МАСЭХ-ны Ерөнхийлөгч Д.Алтай мэдүүлэхдээ: “Манай холбоо байгуулагдаад 14 жил болж байна, гэтэл одоо энэ байгууллага ажиллаж байсан гэх ямар ч түүхэн баримтгүй хоцорлоо, бидний бүх архив шатсангэж мэдүүлсэн бол тус холбооны гүйцэтгэх захирал Халиун мэдүүлэхдээ: “Би Батзандан, Магнай, Элбэгдорж, Уянга, Энхбат нарыг харахаас нүд хорсдог, эднийг шоронд хийж өгнө үү!” гэж хүсэлт тавьсан байна. Ер нь МАХН-ын ажилтнуудын мэдүүлгүүдийн эцэст танд нэмж хэлэх ярьж хүсэх юу байна? гэсэн асуултанд хариулахдаа бүгдээрээ эдгээр хүмүүсийг болон заримыг нь шоронд хорьж өгөөч гэж хүссэн байгаа ажээ.

Иргэдийн нэхэмжлэлээр иргэдийн хохирлыг барагдуулах нэрээр Б.Жаргалсайхан, О.Магнай, Ж.Батзандан нарын хөрөнгийг хураах шийдвэр төлөвлөж байж магадгүй байна. МАХН-ын байранд өрөө түрээслэгчид голдуу МАХН-ыг далдуур санхүүжүүлэх зорилготой, МАХН-ын томчуултай холбоо сүлбээтэй хүмүүс жишээлбэлМоннискомпани зэрэг байгууллагууд байсан агаад тэд нийт хохирлоо 300 сая төгрөг гэж зарласан. Гэтэл зөвхөн Б.Жаргалсайханы 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа нь үймээнээр далимдуулж асар их хонжоо олох сонирхол МАХН, түүнийг дэмжигч компаниуд цагдаагийнханд байгаа нь ажиглагджээ. Мэдүүлэг өгсөн хүмүүс ялангуяа Б.Жаргалсайханыг ихээхэн занасан мэдүүлгүүдийг өгсөн байна. Тиймээс түүнд дор хаяж 20 жилийн ял оноож болзошгүй байна.

МАХН-ын нэгэн ажилтан: “Орой 16.30 цагийн үед МАХн-ын байрны баруун талд Чингэлтэйн АН-д байдаг, “Перфектхамтлагийн гишүүн Гантөмөр таван залуугийн хамт канистортай бензин авчирч савлаж тарааж байхыг харсангэж мэдүүлсэн байна.

Соёлын төв өргөөнд байрлаж байгаад шатсан нэгэн компанийн захирлаас мэдүүлэг авсан нь мэдүүлгийг хэрхэн авч байсныг тодорхой жишээ юм.

Мөрдөн байцаагч:Та хохирлоо хэнээс нэхэмжлэх саналтай байна?”
Хохирогч: Би төрөөс нэхэмжилнэ, төр энэ үймээн самууныг зогсоох боломжтой байсан ч зохицуулаагүйгээс ийм юм боллоо гэж үзэж байна.
Мөрдөн байцаагч:Та аль намын гишүүн бэ?”,
Хохирогч: Би аль намыг дэмждэггүй, нам бус.
Мөрдөн байцаагч: Та энэ үйл явцыг дэмжиж байгаа юм санагдаад байна даа?
Хохирогч: Үгүй би дэмжээгүй, улс төр сонирхдоггүй зүгээр л бодсоноо хэлж байна, уучлаарай.

Энэ мэтээр сүүлчийн асуултууд тулгаж хөтөлсөн байдлаар тавигдсаныг үзвэл цагдаагийнхан хэргийг бүрдүүлэхдээ нэг талыг барьж, иргэдийг дарамталсан нь харагдаж байна.

Үйл явцдлын үеэр МАХН-ын хэвлэл мэдээллийн ажилтнууд камер барьж гараад бүх үйл явцыг бичиж авснаа цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Ерөнхий сайд С.Баярын намын байрнаасаа зугтан гарч буй бичлэгийг ч баримтад хавсаргажээ. Орой 21 цагийн үед МАХН-ын байрны гаражаас хамгаалалтынЛанд круйзер 105” машин, араас нь Ерөнхий сайдынМерседес бензгарч давхижээ. Намын байрны орчим цугласан үймээн дэгдээгчидБаяр зугтлаагэж хашгиралдан цуглаж эхэлсэн байна. Гэвч эхнийх нь хуурамч гаралт байсан агаад 10 орчим минутын дараа машинууд эргэн орж ирээд С.Баярыг авч дайран гарчээ. Машинууд гармагц чулуун бороо орж цонхнуудыг нь яйруулжээ. Ерөнхий сайдын шил бэхжүүлээгүй, машиныг нь хуяглаагүй нь ажиглагдсан байна. “Мерседэс бензгарахдаа замын өндөр боржуурыг шалаараа хавирахад гал асч байжээ.

Өдөр Сүхбаатар талбайд цугласан хүмүүсийн дотор ч МАХН-ынхан олон хүн шургалуулж амжсан ба тэд Ногоон намын дарга Д.Энхбат, ҮндэснийСоёмбохөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нарын үгийг нэгбүрчлэн протоколдож авсан байна. мөрдөн байцаах ажиллагаанд энэ мэдээллүүд ихээр оржээ.

No comments:

Post a Comment