Friday, April 24, 2009

Богдын лүндэн

Сонирхуулахад:

Манай сонины 2008 оны 7 дугаар сарын No 025/133/ дугаарт Богдын лүндэнгээс 7 дугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдолтой байж болзошгүйхоёр шадын тухай бичсэн юм. Тухайн үедхоёр шадаас гурван мөрийг тайлбарлаж чадалгүй үлдээсэн билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам лүндэнгийн шадуудын утга тодорч байгаа мэт санагдах тул өгүүллийн сүүлчийн гарчгийг нэмж тодруулан үүнийг бичиж байна.


Богдын
лүндэнд хямралын тухай юу гэж өгүүлэв?

Богд хаан айлджээ. Ар халх та нар минь, би гурван мянган ертөнцийг /жилийг?/ өдөр шөнө зургаан цагт хамт /хэнтэй?/ товчилж, зургаа эргэдэг билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар, сарны гэрлийг бүтээх цаг хүрч байнав шүү. Уусан архи чинь мөрөн далай мэт болж, гаталж гарч болохгүй байнав шүү. Та нарын минь хийсэн үйлдсэн арван хар нүгэл чинь миний баруун зүүн гарын алганд эрлэгийн толь мэт илхэн байнав шүү, энэ бүхэнд хутагт миний сэтгэл чилж буй ану…” Лүндэн ингэж эхэлдэг ба цаашид уншъя.

Энэ бүхэнд хутагт миний сэтгэл чилж буй ану

Хот балгадын газарт цэргийн зэвсэг хөдлөх учирт санаа зовж байнам би

Огторгуй дор хятад нар амаргүй учирт зовниж байнам би

Их хааны амьтан үхэх учирт санаа зовниж байнам бигэжээ.


7
дугаар сарын 1. Зэвсэг хэрэглэж, хүн үрэгдэв. Архи тамхин далайд живж, мансуурсан олон муу үйлийг хийлээ. “Огторгуй дор хятад нар амаргүй учирт…” гэж хэлсэн нь ямар учиртай вэ? 7 дугаар сарын 1-ний хэрэг явдалд гаднынхны оролцоо байгаа юм биш биз? Энэ учир хэзээ тайлагдах вэ? Их хааны амьтан гэдэг ньолон монгол хүнгэсэн үг мөн үү? Амьтан гэдэг нь олон хүн гэсэн санаа илтгэдэг. Их хааны амьтан гэдэголон монгол хүнгэсэн утга санаа илтгэж байна уу? Ер нь их хаан гэж хэн бэ? Нострадамусын мэргэнд ч шинэ зууны эхээр дорнын их хаан дахин төрж, үхэгсэд ба амьдрагсад хоорондоо ярьж эхлэх тухай дурдсан нь бий.

Хааны лүндэндХийсэн үйлдсэн 10 хар нүгэл чинь хоёр гарын алганд эрлэгийн толь мэт тодорхойгэжээ. Бидний хийсэн үйлдсэн 10 хар нүглийн үйлийн үр боловсорч эхэлж байгаа болбуу?

Тэр цагт хутагтын лүндэнгээс яг зуун найман жилийн дараа одоо хүрч буй мэт санагдахгүй байна уу? /Лүндэн 1900 онд гарч тарсан гэдэг/ Энэ цаг ирэхийн өмнөхөн Далай лам ч сануулж байсан. 2002 онд Монголд ирээдТа нар минь архиа бага уу, айргаа тааваараа уугэж айлдсан нь энэ лүндэнгээс ишлэн сануулсан хэрэг мэт санагдахгүй байна уу? Өнөөдөр монголчууд архи тамхинд нэвшиж, эрс доройтож, эмс задгайрч, садар самуун хирээс хэтэрч, нэгнээ үзэн ядаж, эд баялгаар бус сэтгэлээр ядууран бачуурч буй мэт. Хэдий амьдрал сайнгүй мэт боловч гараад харахад өмсөх хувцас бэлэн, идэх хоол бэлэн буй. Гагцхүү түүнийг хэрхэн хүртэхээ үл мэднэ. Ах дүүс нэгнээ хялайж, алив үйл сайн боловч муу мэт, муу боловч бүр муу мэт болжээ.

Арван хар нүглийг алгасалгүй үйлдэж, Монгол орны дээгүүр нэгэн хар бүрхүүл хучсан мэт болжээ. Хүний санаа муудаж, сайн үгс цөөн сонсогдох боллоо. Хүмүүс газар нутгаасаа зугатаж байгаа нь мөнгийг бус амар амгаланг эрж буй хэрэг. Амны бэлгэ үгүй болж, ашдын сайхныг зорих зам мөр харагдахаа байжээ. Мэс бариагүй авч сэтгэлийн хороор хурцалсан үгийн мэсээр нэгнээ сүлбэнэ. Сэтгэл, оюун санаагаа устган дуусгаж, монгол хүн гэгч харвал бодат биеэрээ яг л адгуусан амьтан мэт болжээ. Ёс суртахуун, бие сэтгэлээ цэгнэн ядаж, задгайрсан нь адгууснаас юун өөрц. Энэ бүхэн ямархан цагийг зөгнөнө вэ? Лүндэнг цааш уншицгаая.


Хувцас байвч өмсөх эзэнгүйн учирт зовниж байнам би

Идээн ундаан байвч идэх хүнгүйн учирт зовниж байнам би

Юм байвч эдлэх хүнгүйн учирт зовж байнам би

Цагаан хулгана жилээс зайлахад хэцүү учирт зовж байнам би гэжээ.

Анхааралтай уншвалХувцас байвч өмсөх эзэнгүйд зовниногэсэнгүй, өмсөх эзэнгүйн учирт зовниж байнам гэжээ. Энэ бол хүнгүй болно гэсэн үг бус, олон хүн лүндэнг тайлбарлахдаа бүх хүн үхэж сөнөж дуусах мэт хэлсэн байх ба хүн үхэж дуусаагүй тул лүндэн худал гэдэг. Гэтэл лүндэнг уншвал хүн байгаад өмсөж чадахгүй, идэж чадахгүй, эдлэж чадахгүй гэсэн утга тодорно. Тэрхүүучиргэгч юу вэ?

Дэлгүүр хоршоонд хувцас, идээн хоол, юм бэлэн байвч түүнийг авч өмсөж, эдлэж, идэж чадахгүй болжээ. Энэ бол хямралыг хэлсэн болж таараад байна. Нээрээ л дэлгүүрт хувцас, идээн ундаан, эд юм байна. Гэвч түүнийг авч идэж чадах хүн цөөн болжээ. Буруу үйл, муу үйлийн хор ингэж ирдэг ажээ. Энэ хямралыг бид зүдэж давах янзтай байна.

Сүүлчийн мөрийг анхааръя. Цагаан хулгана жилээс зайлахад хэцүү учирт зовж байнам гэжээ. Энэ жил 2008 он бол шар хулгана жил. Өнгө зөрж байна. Б.Ринчин абугай цагаан хулгана жил буюу 1900 оныг хутагт зөгнөсөн гэж бичжээ. 1900 онд Монгол том гамшиг тохиогоогүй байна. Жилийн өнгийг үзвэл цайвар жилийг хутагт лүндэндээ хэлжээ. Цагаан бус шар хулгана жил байж болзошгүй байна. Жил нь эр жил болж таарч байна. Хямрал үхэр жил биш хулгана жилийн төгсгөлөөр эхэлсэн билээ.

1 comment:

  1. Хөөрхий бид юу ч анзаарахгүү юмдаа

    ReplyDelete