Friday, April 24, 2009

Энэ өгүүллийг цөөхөн хүн ойлгоно

Балран сүйрч буй Монгол

Бүх зам Бээжинд хүрдэг

Өөрийгөө ухаантай гэж боддог бүхэн номлох нь Монгол жижигхэн учраас хоёр хөршийнхөө аль нэгнээс заавал хараат байх учиртай ажгуу. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал нээрээ л 19 жилийн туршид бид урагшаа зам засаж байжээ. Харин хойноос ирэх зам харгуй баларсан байна. Өнөөдөр болж буй үйл явцуудыг шинжилье.

Оюу толгойн гэрээгРио Тинто”-тай байгуулах гэж байна. Гэтэл Рио Тинтогийн цаанаас Хятадууд мэрж байна. Эрхбиш “IBM” биш учрас хятадууд мэдэлдээ бүрэн авчихаж чадахгүй байна л даа. IBM-ыг худалдан авснаасаа 4 дахин их мөнгөөр хувьцааных нь 20 орчим хувийг л авч чадлаа. Уул уурхайн энэ аваргын хувьцааны багцуудаас Хятадынх хамгийн их ажээ. Ингэснээрээ хятадууд цахилгааны болон компьютерийн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх түүхий эдийн хэрэгцээгээ хангахыг зорьж байна.

Таван толгойн тухайд С.Баярын шахалтаар Оросууд мэдэлдээ авсан боловч 3.5 тэрбум еврогийн зээлийн гэрээгээр Хятадуудад шилжүүлчихлээ. Таван толгойд хөрөнгө оруулах эрхийг Москвагийн бус Питерийн бүлэглэлд өгснөөр ийм алдаа гарсан байна. Одоо Таван толгойг ашиглах эрхийг Оросуудаар халхавчлан Хятадын нүүрсний аваргаШинхуагартаа хийж авах нь байна. Үүнийхээ төлөө Хятадууд Монголд 3 тэрбумыг өгнө гэж байна. Гэвч юу л бол. Ингэснээр Хятадууд гадагшаа нүүрс экспортлох гэж гүйхгүй, харин ч эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, ирээдүйн хөгжлийн стратегийн нь гол чиглэл болсон төв болон баруун хойд мужуудаа эрчим хүчээр найдвартай хангахыг эрмэлзэж байна. Ингэснээрээ Хятадууд Оростой шууд тулсан аварга том эдийн засгийн гүрэн болон хувирна. Хэрэв Москвагийн бүлэглэл таван толгойг мэдэлдээ авсан бол Хятадын хөгжлийн стратегийг хазаарлах гол тэнхлэг нь Монгол болох ба таван толгойн коксжих нүүрснүүд Хятад руу бас Япон, Өмнөд Солонгос руу хөврөх байв. Харин Хятадууд эрчим хүчнийхээ хэрэглээг хангахын тулд Хойд Солонгосыг хөзөр болгон ашиглах байв. тэгсэн бол Монголд Орос Хятадын эдийн засгийн дайн, ширүүн өрсөлдөөн эхэлж, үүнээс Монголчууд хожих байв. Хямралаас Хятадууд л хожиж байна.

Үүний дээрээс Хятадууд Японы тусламжаар байгуулсан Шивээ Овоогийн уурхайн нүүрсний ордыг хяналтандаа авсан байна. Энэ уурхай өнөөдөр Улаанбаатар дахь цахилгаан станцуудын нүүрсний дөрөвний нэгийг дангаараа хангаж байгаа нь тасалдаж болзошгүй юм. Ингэвэл Монголчууд ганцхан Оросоос бус Хятадаас эрчим хүчний хувьд хараат болох замдаа орлоо. Энэ нь Оросын эрчим хүчний дарамтыг улам ихэсгэхээс тэнцвэржүүлэхгүй.

Одоо Оросод үлдсэн ганц сонирхол нь Монголын ураны нөөцөд хяналтаа тогтоох. Орос Хятад хоср манай ураны ордуудыг дангаар ашиглах эрхийн төлөө тус бүр 300 сая ам.доллар амлаж байна, мэдээж тусламж биш зээл. Харин Япончууд 140-ийг амлаж байна. Франц хэдийг амлах юм бүү мэд, үүнээс бага л байж таарна. УИХ дахь хятадын талыг баримтлагчдыг дагагчид ОХУ-аас авах 300 сая ам.долларын зээлийн саналыг унагасаны ердөө дараахан БНХАУ-ын элчин сайд УИХ-ын даргатай уулзаж ураны ордыг ашиглах сонирхолоо илэрхийлсэн нь зүгээр ч нэг тохиолдол бус юм. Харин Ерөнхий сайд зөрдөгөөрөө зөрж, Орос, Францад айлчлахаар шийджээ. Үүнээс ямар үр дүн гарахыг хэн ч мэдэхгүй юм. Ураны ордуудыг ашиглах гэрээ байгуулах эрхийг Сү.Батболдын мэдэлд өгсөн байна. Түүгээр дамжуулан болж өгвөл гурав дахь түншдээ өгөхийг хичээж буй хэрэг.

Хятадын бүлэглэлийн хүчин чадал

Одоо эрх мэдлийн оройд байгаа бүлэглэлүүдийг харцгаая. Хамгийн хүчирхэг нь М.Энхболдын бүлэглэл юм. С.Баяр хэдийгээр албан ёсоор засаглалын тэргүүн боловч тэдний бүлэглэлийн гарт байна. Тэдний үйл ажиллагааг элдэв онлын хэллэг томъёололгүйгээр маш энгийнээр тайлбарлахыг хичээе. Ингэлээ гээд цөөхөн хүн ойлгоно. Гэвч яая гэх вэ?

Энэ бүлэглэл монголын зах зээлд нийлүүлсэн бүх төгрөгийн тэн хагасыг мэдэлдээ байлгадаг. Үүгээр дамжуулан Монгол банкны валютын нөөцийг хяналтандаа авахыг оролдож байна. Үнэндээ бол валютын нөөц хяналтанд нь орсон байна. 1.3 триллион төгрөгийн хөрөнгөтэй энэ бүлэглэл Монгол банкны валютын нөөцийг өлхөн худалдаад авчихаж чадна. тэдний бодлого хар захаар дамжин хэрэгжиж байгаа ба Монголын банкууд хүртэл тэдний өмнө хүч мөхөсдөж байна. Хэрэв энэ мөнгийг илрүүлж, унагахгүй бол улам бүр аюултай байдалд орж байна.

Засгийн толгойд буй 5 хүний хоёр нь илэрхий Хятадын талыг баримтлагч тэд бол М.Энхболд, Т.Бадамжунай, хоёр нь буюу С.Баяр, О.Чулуунбат нар Оросын талыг барьж байгаа ба нэг нь гуйвж байгаа ч С.Баярыг түшиж байна. Энэ бол Сү.Батболд. Одоогоор тэнцвэр нь мөнгө ба эрх мэдэл. хятадын талыг баримтлагчид мөнгөтэй, наадуул нь илүү эрх мэдэлтэй. Гэвч алгуур шахаанд орж байна.

О.Чулуунбат төгрөгийн хяналтаа чангатгахын тулд хатуу мөнгөний бодлого барьж, доллар нийлүүлсний дараа төгрөгийн нийлүүлэлтийг нэмэхийг санаархаж байна. Харин нөгөө тал нь валютын зах дээр долларын хомсдол үүсгэх замаар Монгол банкны валютын нөөцийг хуурайлахаар зүтгэж байна. Доллар хомсдож, үнэ нь хадвал 10 орчим интервенцийн дараа л Монгол банкинд байгаа валютын нөөц дуусна. Үүнээс гарах арга зам байгаа ч М.Энхболд, Т.Бадамжнай нарын бүлэглэл УИХ дахь нөлөөгөөрөө дамжуулан хэрэгжүүлэхгүй байна.

Тэднийг яаж унагах вэ?

Ердөө амархан. Банкуудаас барилгын салбарт өгсөн бүх зээлийг яаралтай төлүүлэх арга хэмжээ авахад л болно. 1.3 тэрбум төгрөг бол цэвэр барилгын салбарт өгсөн зээлийн хэмжээ юм. Олонх зээлийнх нь хугацаа хэтэрсэн ба гайхалтай нь банкууд зээлээ нэхэлгүй сунгаж, хүүгээ авсаар байна. Барилгын салбар зогсчихоод байхад тэд яаж мөнгө ургуулаад байна вэ?

Маш энгийн. Валютын ханшаар тоглож байгаа юм. Мөнгө шаардлагатай болмогц тэд төгрөг гаргаж валютын зах дээрх бүх долларыг хамж байна. Үүний улмаас хомсдол үүсч долларын ханш өсдөг. Ханш өсмөгц тэд буцаагаад худалдан авсан доллараа үнэтэй нийлүүлэх замаар ашиг олоод байгаа билээ. гэхдээ долларын нийлүүлэлтийн дараа ханш нь өсөлтөөсөө хоёр дахин бага буурч байна. Хомсдолыг зогсоохын тулд Монгол банк 30 орчим сая ам.долларын интервенц хоёр ч удаа хийж үзсэн авч тэр нь элсэнд асгасан ус шиг л алга болж байсан билээ. 1.3 триллион төгрөгийн эсрэг гаргаж буй 30 сая ам.доллар бол армийн эсрэг нэг хороо цэрэг давшуулсантай л адил хэрэг. Байдал энэ хэвээрээ удаан үргэлжилбэл төгрөгийн хомсдол улам л ихсээд байх болно.

Төрийн сан хоосорч, Засгийн газар үе үе Монгол банкнаас бондоор мөнгө гаргаж авсаар байх авч эргээд хуримтлагдсан долларт цохиулан сарниж алга болох юм. Өөрөөр хэлбэл 1.3 триллионыг гартаа атгагсад долларын нийлүүлэлтийг үл ялиг нэмээд л төгрөгийг буцаан хамж аваад байна. Өнгөрсөн сард Монгол банкнаас зээлсэн 60 тэрбум төгрөг бол бараг л эмисс дээ. Өөрөөр хэлбэл зүгээр л төгрөг хэвлээд нийлүүлж буй хэрэг юм.

Энэ 60 тэрбумын ихэнх шууд утгаараа валютын зах руу орсон байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид цалингаараа цагаан сарын бэлтгэл хийжээ. Тэр мөнгөө наймаачдад өгнө, харин наймаачид төгрөгөөрөө доллар худалдаж авна. Харин төгрөг нөгөө л бүлэглэлийн мэдэлд очно. Ийнхүү ахиад л төгрөгийн хомсдол үүсч байна. Ийнхүү Монголын эдийн засагт хос засаглал тогтож, албан ёсны засаглал нь ялагдах тал руугаа хэвийж байх шив дээ. Тэд хэрэв хүсвэл дуртай цагтаа 50 орчим мянган долларын санхүүжилтээр Засгийн газрын эсрэг хэвлэлийн дайралт зохион байгуулаад унагачихаж чадна.

Чухам ийм учраас Засгийн газраас УИХ-д яаралтай санал оруулж, барилгын салбарт өгсөн зээлээ эргүүлэн татах үүргийг арилжааны банкуудад өгөх ёстой. Ингэж байж төгрөг банкиндаа эргэн орж, төгрөгийн хомсдол арилж, валютын ханш тогтворжих болно. Ийм алхам хийлгүйгээр хэдэн ч тэрбум доллар авчирч нийлүүлсэн бай бүгд л ёроолгүй уутанд хийсэн мэт урсаад л алга болно. Өөрөөр хэлбэл даланд хаагдсан ус гэнэт задраад бүхнийг хамдаг шиг олж ирсэн хэдэн долларыг нь эдийн засагтай нь хамаад, бүхнийг сүйтгээд л ууршина.

УИХ-д барилгынхан ба банкныхан олноор шургалсан тухай хямралын эхэн үед бид сануулан бичиж байсан. Тэдний хэлхээ холбоо улсын эдийн засгийн доройтуулж байна. Банкууд эрсдэлтэй зээл олголгүйгээр барилгын салбарт өгсөн зээлийнхээ хүүгээр амь зогоохыг бодож байна, харин барилгынхан зээлээ төтөлгүйгээр их хэмжээний төгрөгийн хуримтлалаа хадгалж, ширхэг тоосго өрөлгүй мөнгө ургуулж баяжихыг бодож байна. тэд асар их мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулалгүй гацааж байна. Эргэж буй ганц л газар буй, тэр нь шатсан бөмбөгөрийн хогон доторхи валютын хар зах. Тэдний эрх мэдэл хүч чадлын өмнө Засгийн газар даан ч арчаагүй байна даа.

Төгсгөл

Богд хаант улсын цэргийн ялалтын тухай бичихэд хэдэн этгээд боож үхчих гээд байсан юм. Монголчуудыг хятадын эсрэг турхирлаа ч гэх шиг. Үнэндээ бол өнөөгийн энэ бодат байдал бол огт шинэ юм биш л дээ.

1924 онд анх Монгол банкны суурийг тавьж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гаргасны дараа Монгол дахь Хятадын пүүсүүд яг ийм аргаар Монголын эдийн засгийн эрхшээх гэж оролдож байсан удаатай. Гүйлгээнд гаргасан бүх мөнгөн тэмдэгийг бараагаар сольж хуримтлуулаад тэр мөнгөнийхээ хүчээр улстөрпд хүчтэй нөлөөлөх ородлого тасралтгүй хийж байв.

Тэр үед ардын засгийн олсон арга нь Хятадын капиталыг монголоос хөөн гаргаж, хараат байдлаасаа салах л байв. Ийм шалтгаанаар л хятадуудыг хөөсөн. Хувьсгалаас өмнө мөн л хятадын пүүсүүдэд тавьсан өр шир ийм байдлаар манайд нөлөөлж, манай тусгаар тогтнол хэврэгшсэн билээ. Байлдаанд ялагдаагүй монголчууд хожим хятадын цэргийг урьж ирүүлээд тусгаар тогтнолоо бэлэглэчихсэн юм. Үнэндээ худалдчихсан хэрэг. Үүнийг шоолж Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд гуай, Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай гэж дуулдаг байв. Үүнийг өөрийг нь өөрийнх нь мөнгөөр худалдан авах гэж томъёолж болох юм.

Зах зээлд нийлүүлсэн мөнгөний ихэнх иргэдийн гар дээр байх нь инцляцыг хөөрөгддөг бол цөөн хүний гарт төвлөрөх нь эдийн засгийг шууд тэдний хараат байдал руу түлхдэг. Ийм нөхцөлд эдийн засгийн ямар ч арга хэмжээ үр дүнгээ өгдөггүй ба шууд хувьсгал руу түлхдэг. Тэр байтугай дэлхийн дайны жилүүдэд эсрэг талаа эдийн засгийн хувьд сөхрүүлэхийн тулд хуурамч мөнгө их хэмжээгээр хэвлэн гүйлгээнд оруулдаг байв. Энэ нь барааны хомсдол, дамын наймаа, өлсгөлөн, санхүүгийн хяналтгүй байдлыг өдөөдөг ба эцэстээ эмх замбараагүй байдал руу түлхэж, тогтворгүй байдал үүсгэх гол хөшүүрэг болно. Үүнээс ганцхан аргаар гардаг нь мөнгөний шинэтгэл хийдэг.

1990-ээд оны дэлхийг хамарсан өөрчлөлтийн дараа ЗХУ яг ийм нөлөөллөөр хүчтэй хямарч задран унаж байв. ОХУ хожим ЗХУ-ын мөнгөн тэмдэгтийг шинэ улсын мөнгөн тэмдэгтээр солих шалтгаар мөнгөний шинэтгэл хийж, ханшийг чангаруулсан билээ. Чухамдаа өнөөгийн Засгийн газрын хатуу мөнгөний бодлого, төгрөгийн нийлүүлэлтийг хазаарлаж байгаа нь санхүү, эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө мачийж буй хэрэг юм. Гэхдээ энэ нь дараагийн алхамдаа сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр цөөн хүний гарт хуримтлагдсан мөнгө нь 1.0 тэрбум орчим ам.долларын ханштай байгаа ба гадаадын бүх зээл тусламжийг хянах боломжтой байна гэсэн үг юм.

Ийм үед зах зээлд доллар нийлүүлэх нь улсын өрийг л хэмжээ хязгааргүй нэмэхээс бус өөр тусгүй болно. Бүх зээл тусламж, өр хэдахэн хүний гарт байгаа төгрөгийг ашигтай болгоход үйлчлээд дараа нь бахь байдгаараа хоцорно гэсэн үг. Энэ үндэслэлээр тооцоод үзвэл манай улсад 1.2 тэрбум ам.доллар биш үүнээс хор дахин их валют хэрэгцээтэй байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй, худалдааны хувьд бүрэн хараат манай улсад хэчнээн ч доллар байгаад нэмэргүй нь тодорхой.

Тиймээс бүх зээл тусламжийг экспортын чиглэлийн үйлдвэр барих, хөрөнгө оруулалтанд зарцуулах ёстой болж байна. Гэвч ингээд зогсохгүй манай байраа бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээлийг нээх нүсэр ажил давхар хийх шаардлага гарч байна. Энэ хямралаас ингэж байж амьд гарна. Гэхдээ төлөөсөнд нь удтал харамласан бүх л ордуудаа тавьж туух нь дээ.

No comments:

Post a Comment