Wednesday, April 22, 2009

Монгол Улсын Ерөнхийлөгч Чүлтэмийн Улаан

Улаан Сүхбаатарчууд

Бараг дөрвөд далай хан болохоо шахсан Ц.Нямдорж барууны магнайд ханхалзаж байхад зүүний магнайд бараг л сэцэн хан болох шахсан Ч.Улаан зогсдог. Харин дунд нь дөчин мянгатынхан атамандсаар нэгэн арваныг үдэж байна. Өнгөрсөн сонгуулиар Ц.Нямдорж их л ядарч гарсан. Харин Ч.Улаан итгэлтэй гарснаар барахгүй, муу Будыгаа ч бас чирчихлээ. МАХН ядарлаа гэхэд үлдэх цөөн тулгуурбүсбайдаг юм. Сүхбаатар, Увс, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон зэрэг аймгууд.

Дорнодын талаар ардчиллын салхи сэвэлзэвч Сүхбаатарын нутагт ороод намжих ажээ. Ч.Улаан л хэвээрээ. Сүхбаатар аймагт очвол үнэхээр Улаан аймаг болсон мэдэгдэнэ. Шинэ сургууль барьсан бол Улаан, шинэ зам тавьсан бол Улаан, шинэ цахилгааны шугам татсан бол бас л Улаанбарьж өгсөнбайх юм. Ер Улаангүй юм алга, тиймээс улаан аймаг байхаас яахав. Үүрдийн Сангийн сайдыг саадгүй гаргаж байсныхаа үрээр Сүхбаатарынхан басхүү хожсон байна. Жанжин Сүхийн төрсөн нутаг, сангийн сайдын түммэг тойрог тул МАХН-ынхан төсвөө хувааж барихдаа их л гар султай байдаг тал бий.

Хуучны сэцэн ханы Ёст бэйсийн хошуу /Сүхбаатарын эцэг Дамдины нутаг/, Дариганга /Манжийн сүрэгчин/ Хурц, Эрх засгийн хошуу нутгийг жанжны нэрийг мөнхлөхөөр Сүхбаатар аймаг болгожээ. Оросоор үлгэрлэвэл Ленинград юм уу даа. Харин Монголын Сталинград нь Дорнод байв. Цагтаа Чойбалсан аймаг гэгдэж явсан, эх орны дайны хамгийн ширүүн тулаан Сталинградад болсон шиг 1939 онд Японы түрэмгийлэгчдийг энд бутниргэжээ. Өнөөдөр аймгийн нь нэр төвийнх нь нэр болжээ.Зүүн бүсийн төв болохын төлөө энэ хоёр аймаг өрсөлдөж байна.

Уран, нефтийн орд, Халхын голын дайны үеийн хөрөнгө оруулалт ба уламжлалаар түрээ барьж зүүн бүсийн албан ёсны төв, хамгийн том хот болоод байсан Чойбалсан руу тавьж байсанМянганы замЧ.Улааны чармайлтаар урагш эргэж Сүхбаатарын нутгаар дайрах болсныг Дорнодын АН эсэргүүцээдтэгшилжчадсангүй. Харин Дорнодын Засаг дарга МАХН-ын хүн тул Ч.Улааны сүрд дарагдаад бууж өгөв. Уг нь Сүхбаатар бол ядуу аймаг байлаа. Тиймээс зүүн бүсийн төвийн төлөө амбицгүй байв. Гэвч сүүлийн жилүүдэд нутгийн хүү, ёс юм шиг Сангийн яамнаас дээшилдэгч үгүй, доошилдог ч үгүй Ч.Улааны хүчээр өндийж байна. Цаашдаа Дорнодынхон ураны орд ба нефтийн хөрөнгө оруулалтаар түрээ барьж босохгүй бол үзэл суртлын талаа Сүхбаатарт алджээ. Зүүн гурван аймаг Дорнод, Хэнтийд халхаас гадна барга, буриад олонтой, тэд коммунист харгислалын жилүүдийн геноцит яргаллын өс хорслоор МАХН-ыг үзэн яддаг тул АН-ныхныг сонгочихдог. Харин Сүхбаатарт дарьгангаас өөр ястан байхгүй, дарьганга нь эртний түүхэн угсаат овог омог биш баруун монголын олзныхон ба Манжийн хааны сүрэгчин, Дарьгангыг Чингис хааны угсааны язгууртан бус томилогдсон дарга захирдаг байсан юм. Тиймээс тэд өөрсдийгөө халхаас их ялгадаггүй, овогрхох сэтгэлгээгүй, дээрээс МАХН-ыг үндэслэгч гэгддэг Сүхбаатарын нэр хүндээр МАХН-ыг л сонгодог юм. Тиймээс МАХН-ын эрх барьж байсан жилүүд Сүхбаатарынхандих л тустай байжээ.

Сүхбаатар аймагт уран, нефть, нүүрс байхгүй ч цайрын лут орд байлаа. Байлаа гэдгийн учир бараг дуусаж байгаа байлгүй дээ. Харин тэр ордыг Ч.Улаан Сангийн сайд байхдаа БНХАУ-ын Засгийн газраас өгсөн зээллэгээр ашиглалтанд оруулж, ах дүү орны хэмжээгээр л ашигладаг гэгдэнэ. Мэдээж Монгол дүү нь учраас багыг л иднэ л дээ. Ч.Улаан бол жинхэнэ төрийн хүнд сурталт түшмэл, мэргэшсэн дарга болой. Ц.Нямдоржийн дэргэд ихээхэн буурь суурьтай агаад эрсдэл хийхээс их болгоомжилдог, аван саван хөдөлдөггүй, аядуу, алсуур түрдэг хүн. Басвидсайтай, жинхэнэ дарга имижтэй.

Н.Энхбаярын баруун зүүн талаас энэ хоёр их ч толхилцсон. Гэвч хоюулаа ухардаг араандаа орчихсон байна. Н.Энхбаяр залуу хүн байлаа, түүнээс бус энэ хоёрын нэг орыг нь залгах л байв. Тиймээс Н.Энхбаяр тэднээс их л болгоомжилдог байсан юм. Н.Энхбаяр Ц.Нямдоржтой шууд ил тулалддаг, харин Ч.Улаантай бол үгүй, энэ нь Н.Энхбаярын араншингаас бус нөгөөдүүлийнх нь араншингаас болсон хэрэг.

Н.Энхбаяр ба Ч.Улаан

Ц.Нямдорж тагнуулын хэргээр баларч байхад Ч.Улаан Н.Багабанди руу зам тавьж байлаа. Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдийг нэг нэгээр нь сугалж, түүнд нь Н.Энхбаяр уухайн тас дэм өгч байх тэр цагт Ч.Улаан ихээхэн алсын хараатай хөдөлсөн юм. Мань хүн Н.Энхбаярыг огт бодоо ч үгүй байхад л хөөрхөн дөнгөчихдөг юм.

Эхнийх нь Н.Энхбаяр Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат нар гадаад валютын нөөцөөр тоглох гэж байгааг илчилсэн юм. Н.Энхбаяр дарангуйлагчийн араншингаар дэргэд нь арай удсан Ц.Нямдорж, Ч.Улаан хоёрынач холбогдлыгбууруулах ажлыг алгуурхан хийж байсан юм. Тиймээс эдийн засгийн асуудлаа Ч.Улаантай бус О.Чулуунбаттай ярилцдаг байлаа. Өөрийгөө улсын толгой эдийн засагч гэж боддог Ч.Улааны хувьд энэ бол дормжлол юм. Гэхдээ тэр сэтгэлд ассан галынхаа утаас хамраараа гаргачихалгүй барьж чаддаг ньмэргэшсэн түшмэлзангийнх. Тэр аятай цагийг отож байгаад Монголын гадаад валютын нөөцийг Хятадын Шанхайн группэд барьцаалж их хэмжээний зээл авахаар бэлтгэж байсан бүх баримтыг цуглуулж байгаад нэг л өдөр Ерөнхийлөгч Н.Багабанди дээр аваад орчихсон юм. Үүнээс бол мундахгүй асуудал дэгдсэн ба эцэстээМонгол банкалбан ёсоор энэ ажиллагаагаа хүлээн зөвшөөрснөөр төгссөн.

Яагаад гэвэл Сангийн сайд нь холбогдох бүхий л баримтыг нямбай гэгч нь цуглуулаад эмх цэгцтэй тараасанд байгаа юм. Тэгэхдээ АН-ынханд буюу өөрийнх хэлдэгээртолгойгоо өндийлгөж буй дайснууддааөгч намдаа нэр нүүрээ барахгүйгээ сайн мэднэ л дээ. Ц.НямдоржБи АН-ынхантай яриад эвслийн Засгийн газар байгуулаадахъягэж ил хашгичиж байдаг бол Ч.Улаанзарчим барьжсөрөг талтайгаа хэзээ ч холбогддоггүй нэг том ялгаа бий. Тиймээс Н.Энхбаяр ёстой яаж ч чадаагүй л дээ.


Ухаантай хүн угаар нь

Үүнийг урагш хөөвөл зөрчилдөөний үндэс бас өөр юманд бий. ХХБ-ыг хувьчлан авах луйвар булхайг хамтран хийсэн О.Чулуунбат, Н.Энхбаяр нарын үйлдэл өөрсдөд нь мөн ч их гай чирсэн. Ёстой хэн ч арцалдахгүй бат бөх хаанчилж байсан Н.Энхбаярын агуу их нэр төрийн шилэн ордонгАалзны торнэртэй ганц өгүүлэл гайхамшигтай сэвтээсэн билээ. тэр цагаас хойш энэ ан цаваар шургалан орсондайснууднь ордныг нь унагаж салсан. Түүнийг хэн гаргав?

Жанжны ач, Монголын сүрхий банкируудын нэг Сүх-ЭрдэнэАалзны тор-1”-ийн материалуудыг илчилж, өгүүллийн гол санааг босгосон гэлцдэг. Тэр ч байтугай ХХБ-ны хувьчлалын дараа Сангийн сайд Ч.Улаан энэ асуудлаар Ерөнхий сайдтайгаа шүүхдэлцээд авсныг олон хүн анзаараагүй юм. Энэ бүхэн далайн ёроолд болсон, далайн мандал тайван л байсан. Тэгэхээр Н.Энхбаярыг хаанчлалын суурийг Ч.Улаан Сүхбаатарынхны хүрээнд малтаж байсан юм байна гэсэн баттай таамаг гаргаж болно.

Яаж ч боломгүй тун ч ноцтой баримтууд цувран гарсаар, Н.Энхбаяр ч яаж хамгаалахаа мэдэхгүй сандарсаар байсан. Харин тэр бүхэн яг дэргэдээс нь цуварч байсныг мэдсэн болов уу? Ч.Улаан цуурхалаар биш, цаасаар л буудаж байсан хэрэг шүү дээ. Тэгээд энэ шүүхээр ялагдсан л даа, гэхдээ л тэр санасандаа хүрсэн, Н.Энхбаяр тэр үед унасан бол залгамжлагч нь магадгүй Ч.Улаан байх байлаа.

Харин Ц.нямдорж Н.Энхбаярыг казиногийн хэргээр унагах гэж шуугиантайхан дайраад мултарчихаар ньЭнэ муу новш мултарчихдаг байна шүүгэж ил хараагаад бөөн яриа болсон билээ. Тэгэхээр хэн нь аюултай байна даа?

Өр төлснөөс үлдсэн нь хаачив?

2004 оны сонгууль дөхөж, Н.Энхбаяр гялалзаж, гялтганасан ямар нэг гавъяа байгуулахгүй л бол балрах нь гэдгээ мэдэрч, юу ч хайхралгүй зүтгэж байсан цаг. Тэгээд дорнынхон илүү ухаантайг батлаж, Иван дурак-М.Касъяновыг араар тавьж байгаад өрөө тэглүүлчихэв. “Хоёр хувийн Мишахочтой мань Касъянов л Оросын төрийн думаас гадуур өрийг янзлах санаа Н.Энхбаярт өгчээ.

Харин Н.Энхбаяр их өрийг тэглэснээ жинхэнэ суртал нэвтрүүлэг болгох гэж зүтгэв. Гэвч тэр ахиад урхинд орлоо. Их өрийг тэглэсэн баяраа тэмдэглэж байсан орой Сангийн сайд Ч.Улаан нүүр дүүрэн инээмсэглэлтэй ярилцлага өгөхдөө хөөрхий Н.Энхбаярыгаа балласан юм. “Манай өр 11.4 тэрбум, бид хоср хувийг нь төлөө, нийтдээ 250 сая ам.доллар төлсөн”. Ч.Улаан ердөө имй л үг хэлсэн агаад балансыг нь үзэхээр 11.4 тэрбумын 2 хувь нь 228 сая, төлснөөс хасвал зөрүү нь 22 сая ам.доллар болж, үүнээс хамаг гай үүсэн билээ. Сөрөг суртал нэвтрүүлгийг зохион байгуулахдаа Н.Энхбаяраас тувт 22 сая ам.доллар нэхсээр байгаад хагас жилийн дараа сонгуульд ороход МАХН ялагдав. Санхүүч хүн хэзээ ч балансын алдаатай ярьдаггүй, тэр тусмаа Ч.Улаан шиг хүн, тэгэхээр мань хүн 22 саяыг далдуур илчлэхдээ хэл халтираагүй, хэлье гэснээ л хэлжээ. Энэ бол Н.Энхбаярыг сүйрүүлэх хамгийн хоржоонтой явуулга болсон юм.

Оросын Ерөнхий сайдаас манайх Ерөнхий сайд ухаантай, харин сангийн сайд бүр ч ухаантай байжээ. Ийнхүү Н.Энхбаярын эрин төгсгөлдөө ойртов. Одоо бодоцгоо таминь, Н.Энхбаярыг унагах хамгийн гол ажлыг хэн хийсэн байна вэ?

Ерөнхийлөгчид дэвшихээс яагаад татгалзав?

Ч.Улаан бол хэзээ ч тэгэхгүй байсан юм. Ц.Нямдорж сагсаганаж байж Увсынхнаар дамжуулж, “Алтан гадас”-ынхныг татаад их эвслийн Засгийн газрыг байгуулж Н.Энхбаярыг тогтоосон юм. Хөнгөн толгойтой тэр үүгээрээ намдаа нэр олох, улмаар УИХ-ыг авах санаатай байжээ. Гэвч Ньютоны хуулиар өөд нь шидсэн чулуу өөрийнх толгой дээр унаж, юун УИХ-ын дарга, мань хүн хоосон үлдэв. Н.Энбаярыг УИХ-ын дарга болсны дараа ямархуу царайтай байсныг өмнөх дугаарыг зурагнаас харчихад л болно.

Н.Энхбаяр унасангүй. Гэвч Н.Энхбаярыг дэвшүүлэн зайлуулах хувилбар явж эхэллээ. Н.Энхбаяр ч маневрлаж, С.Баярыг Оросоос дуудаж ирүүлээд Ерөнхий нарийн бичгийн дарга болгов. Харин тэр үед Н.Энхбаяр намаасаа холдохыг хүсэхгүй байлаа. Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ? Ялах хамгийн магадлалтай хүмүүсийн нэг нь гарцаагүй Ч.Улаан байв. Харин Ч.Улаан хаширлажээ. 2004 онд нам нь навсайтлаа ялагдсан ба Н.Энхбаяр түүнийг араас нь дэмжихгүй, их л хонзогнуур хүн зуусан тул М.Энхсайханд ялагдана гэж боджээ. Үүнийгээ ч ойр тойрныхондоо хэлсэн байна. Үнэндээ тэр үед Н.Энхбаяр ба М.Энхсайхан нар нууцаар уулзсан байв. Хэрэв тэгэхэд Ч.Улаан дэвшсэн бол магадгүй Н.Энхбаяр намаараа М.Энхсайханыг дэмжээд унагачихаж магадгүй л байв. Ерөнхий сайд нь АН-ын талынх тул санхүүгийн хувьд базаалттай юм олдохгүй, дээр нь Ц.Нямдорж нар ч хонзогнож гадаслаж магадгүйд болгоомжилжээ.

Хэрэв МАХН-аас Ч.Улаан дэвшсэн бол Н.Багабанди Б.Эрдэнэбатыг дэвшүүлэхгүй ч байж магадгүй байв. ГэхдээЭх орон-Ардчилалэвслийн фоныг салгахын тулд дэвшүүлэх нь Ч.Улаанд ашигтай тул Н.Багабанди Ч.Улааны хүсэлтээр л ажиллах байв. Харин Н.Энхбаяр Б.Жаргалсайханыг татчихаж магадгүй байв. Ингэж тооцвол Ч.Улааны ялах магадлал саналын 10 хувиар багасч байна. Н.Энхбаяр 50 гаруй хувийн санал авсныг тооцвол энэ бүр аюултай л даа. Үүний дээрээс АН бүх хүчээрээ М.Энхсайханыг дэмжвэл ялалт ялагдал нь алга урвахтай адил байсан хэрэг. М.Энхсайхан эвслийг ялуулаад хоосон хоцорсондард түмэнхэзээнийхээ зангаар өрөвдөж л байлаа. Тиймээс Ерөнхийлөгчид дэвших гэж зүтгэсэнгүй, харин Н.Энхбаярыг хүчээр шахам дэвшүүлчихлээ.

Н.ЭнхбаярАлтан гадас”-ынхны дэмжлэгээр ялав, намын даргын суудал эзгүйрэв. Н.Энхбаяр намаа С.Баяр, Ч.Улаан нарт үлдээж болохгүй байлаа. У.Нямдоржид бол бүр ярилтгүй. Тиймээс М.Энхболдыг хавчууллаа. Ч.Улаан С.Баяртай хэрхэн контактласан тухай, түүнд нь Ц.Нямдорж яаж шавар хаасныг бичсэн тул товчилъё. Харин энэ гавъяагаараа тэр хожим С.Баярын Засгийн газарт Сангийн сайд болсон юм.

Гэхдээ Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Н.Энхбаяр Ч.Улаанаас хонзонгоо авах гэж үзсэн. ГЕГ-ын дарга Х.Баатарыг Ц.Элбэгдорж авилгын хэргээр барьж хорив. Яг үүнтэй зэрэгцэн Х.Баатарыг Ч.Улаан хүн болгож харагдуулах дайралтыг хийлээ. Гэвч Ч.Улаан мултарчихав. Хүссэн бол болох л байсан л даа, гэвч урдын гавъяанд нь хаагдаад нэг их явсангүй, Н.Энхбаярыг эсэргүүцдэг хүмүүс Ч.Улаанд талтай байлаа. Гэвч дайралт хорон байсан тул МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож, Ч.Улааныг дарга болгохоор илэрхий дэмжсэн гаалийн 30 гаруй ажилтны олонх, түүний дотор Бичигтийн боомтын Даваажав үүний улмаас нар шоронгийн хаалга татав. Дараа ньЦайрт минерал”-ын асуудлыг Н.Энхбаяр өөрийн мэдлийн сониноор сөхөж үзсэн юм. Ч.Улаан сэтгүүлчийг шүүхэд өгөвАсуудал тэгсгээд намжлаа.

М.Энхболдын үед.

Ерөнхийлөгчийг нэгэнт намаасаа холдуулах гэж дэвшүүлсэн учраас М.Энхболд ч түүнээс зай барьжээ. Харин Н.Энхбаяр нөлөөгөө хадгалж үлдэх гэж тасралтгүй зүтгэж байв. М.Энхболд өөрийг нь сөрж нэр дэвшсэн Ч.Улааныг Засгийн газартаа оруулсангүй.

Ч.Улаан сул гишүүн боллоо. Ерөнхийлөгч дэвших магадлалтай болтлоо мандаж байсан хүн яав? гэлцэнэ. М.Энхболдыг унагахЭлсний-13” хэмээх бүлэглэл бий болоход Ч.Улаан оролцжээ. Гэхдээ тэр толгойлсонгүй, үзэл суртлын зөвлөгөөгөөр л оролцоогоо хязгаарлажээ. Тэр Н.Энхбаяртай зөрчилдөж байгаа М.Энхболдыг баалах хүсэлгүй байв. Уг нь тэд нэг тал. Ч.Улааны эргэлзээтэй байдал элснийхнийг хардаж сэрдэхэд хүргэж байлаа. Харин Ч.Улаан Ерөнхийлөгчийг намаас салгахын төлөө зүдэж байгаа хөөрхий М.Энхболд руу шууд дайрамгүй байжээ. Үнэндээ Засгийн газар Ч.Улааны идэвхгүй байдал дээр тогтож байв.

Гэтэл Засгийн газрын хэвлэлийн албаны захиалгат нэвтрүүлгээр Ч.Улаан ба Н.Энхбаяр нарыг хамтатган дайрчээ. Үнэндээ энэ ажлыг Н.Энхбаярын гар хөл оролцож хийсэн, нөгөө талаас нийгэмд Ч.Улаан Ерөнхийлөгчтэй ойр байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон байлаа. Энэ удаад Ч.Улааны тэвчээр алдарчээ. Намынхаа удирдах зөвлөл дээр ширүүхэн үг хэлээд авлаа. М.Энхболд бантаж бүх буруугаа хэвлэлийн албандаа чихээд өнгөрчээ. Үүний дараа М.Энхболдын Засгийн газар унах замдаа эргэлт буцалтгүй оров. Харин Ч.Улаан Н.Энхбаярын удаа дараагийн дайралтын хорслыг бас л гэмгүй шахам ЗГХМА-ны огцорсон дарга Дэмбэрэлээс авч шоронд илгээв. М.Энхболд алдаа гаргаснаас намдаа байтугай улстөрийн тавцанд ганцаарджээ. Түүнийг унагахаар Ерөнхийлөгч, элснийхэн, Алтан гадасынхан хамтран зүтгэж санасандаа хүрэв. М.Энхболдод Ц.Элбэгдоржийн сулхан дэмжлэгээс өөр юу ч байсангүй. Ц.Элбэгдорж сайндаа ч биш МАХН-ын толгойд нэр хүнд нь их өссөн С.Баярыг гаргахгүйг бодож байсан юм. Тэгвэл ялна. Нөгөө талаас Х.Баттулга нараар дамжсанУлаанбаатарбанкны санхүүгийн далд дэмжлэг АН-д очиж байсан юм. С.Баяр намын дарга боллоо. Мэдээж намын дүрмээр Ерөнхий сайд болж, Ч.Улааныг Сангийн сайд болгов. М.Энхболд шадар сайд болов.

2008 оны сонгуулийн дараа

Ч.Улаан намдаа хоёр ч суудал баттай авчирчээ. Тэгээд тэр Засгийн газар байгуулагдах эцсийн мөчийг хүртэл Сангийн сайдаар дахин томилогдоно гэдэгтээ итгэлтэй байжээ. Гэтэл С.Баяр урьдын төлөөсөөр С.Баярцогтыг сангийн сайдаар томилох саналаа хэлээд М.Энхболдоор Засгийн газраа эмхлүүлсэнд мань хүн хоосон хоцорчээ. М.Энхболд улстөрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвараар хэзээний маруухан тул аанай л хорслоо урдаа барьж байгаа хэрэг.

Одоо Засгийн газрыг огцруулахаар язганалдаж байна. М.Энхболдын Засгийн газрыг огцруулах үед элснийхэн Ч.Улааныг толгойлогчоор сонгохыг хүсэхэд татгалзаж, Д.Тэрбишдагвыг урдаа барьсан. Харин өнөөдөр Д.Тэрбишдагва УИХ дахь Засгийн газрыг унагахажлын хэсгийнахлагчаар гүйж, харин Ч.Улаан бас л хойрго хандаж байна. Н.Энхбаяртай дайсан боллоо, М.Энхболд муйхарлаад байна, дээрээс нь нэмээд С.Баяртай дайсагналцаад яах юм, хэрэггүй үед дайсны тоо нэмэх хэрэггүй.

Саяхан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх томилогдов. Уг гарал нь Сүхбаатарынх. Энэ нь нэг талаас дараагийн Засгийн газар дахь Ч.Улааны байр суурийг илтгэж бус мэт авч нөгөө талаас МАХН-д цоо шинэ үе, залуучуудын байгууллагын төлөөлөл гарч ирснийг харуулж байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж амжихгүй бол Ч.Улааны үеийнхэн үнэндээ шахагдаж эхэллээ. Үүний дээрээс Ч.Улаан Сангийн сайдын ажилд туйлын сэтгэл дундуур байна. О.Чулуунбат яг Н.Энхбаярын үеийнх шиг С.Баярын дэргэд очоод эдийн засаг санхүүгийн бодлогыг нь барьж байна. Хэтэрхий эрсдэлтэй алхам хийдэг, олохдоо олдог ч алдвал балрах энэ муушигчин юу хийж баллаж байсныг угаар нь мэддэг хүний хувьд Ч.Улаан тийм ч таатай бус байгаа хэрэг. Н.Энхбаярын үеэс л мөнгөний бодлого, эдийн засгийн асуудлаар зөрчилддөг байсан Ч.Улаан азтай банкирт дургүй нь хэр. Тиймдээ чЭд нар юу хийгээд л байна даа, ингэж байгаад нэгмөсөн баларна шүү!” гэж үглэж байна.

Ч.Улаан мөнгө олохдоо тааруу, харин хуваарилахдаа сайн, харин О.Чулуунбат мөнгө босгохдоо сүрхий, зарцуулахдаа гарын салаагаар урсгана. Тиймдээ ч төсөвөөр хадгаламж баталгаажуулж, хөгжлийн сангийн мөнгийг үрэн таран хийж байна. Харин Ч.Улаан байсан бол төсвийн сахилгаа туйлд нь хүртэл чангатгаад хямралын жилүүдийг төсвөөрөө чирч гарах гэж зүтгэх байсан биз. Тэр сангийн сайд байсан бол банкны асуудлыг Монгол банк, УИХ-д нь даатгаж хаяад төсвөө аварч, ядаж төрөөс санхүүждэг 140 мянган хүний амьдралыг баталгаатай барьж, төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засагтаа дусал хийсээр байх болно. Тэр эрсдэл хийхгүй, “бизнес бол эрсдэл хийж болно, том олж ч болно, магадгүй алдаж ч болно, харин төр бол тэгж болохгүйгэж үздэг тул хэрэв хямрал хурдан болоод өнгөрвөл хувийн хэвшил ихээхэн рисктэй гарна, төр бол бараг мэдрэхгүй байлаа. Цалин тэтгэвэр цагтаа тавигдана, гэхдээ нэмэхгүй, ер нь яадаг ч байлаа тэр лав л хямралын дүйвээнээр төсвийн уутыг эргүүлээд сэгсэрчихгүй байсан биз.

Тэр төсвөөс нэг ч төгрөг хувийн хэвшлийнхэн өгч гялайлгахгүй, тэр байтугай бүх мөнгөө татаж авчихаад, банкуудыг ч өрөвдөхгүй орхих байсан. Тэр бол нарийн санхүүч, мөнгөө ариг гамтай зарцуулна. Тэр сангийн сайд байсан бол өнөөдөр төгрөгийн нийлүүлэлтийг бага багаар нэмж л байгаа. Гаднаас олох мөнгөнд ингэтлээ найдлага тавихгүй байсан. Тэгээд төрийн зохицуулалтыг дээд цэгт нь тулгаж, эдийн засгаа ингэж сэгсчилгүй, өсөлтөө жигд бууралтанд барьсаар байгаад хямралыг гэтлэх байсан.

Нэгэнт сангийн сайд болоогүй хүн өнөөдөртөө санаа зовоод ч яах юм билээ. Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж, нэр дэвших боломжтой хүмүүсээ шүүж байгаа энэ үед мань хүн ямар бодолтой байхаас үл хамаарч намын сонголтоор асуудал шийдэгдэнэ. Магадгүй Ерөнхийлөгч болоход бэлтгэгдсэн бүхий л стандартад нийцсэн хүн нь одоохондоо тэр л байгаа байх. Маш хашир болгоомжтой тул хэрэв тэр Ерөнхийлөгч болбол улстөрийн тогтвортой байдал түр зуурч болов бий болох магадлалтай, ядахдаа л тэр Н.Энхбаяр шиг юм бүхэнд хошуу дүрээд самраад байхгүй нь лав. Гэхдээ яг өөрөөс нь асуувал үгүй л гэх болов уу. Харин хамаг төсвөө самарчихсан С.Баярын Засгийн газар түүний оролцоогүйгээр огцорч гэмээ нь тэр ахиад сангийн сайд л болох байх. Өөр хүн үнэндээ харгдахгүй л байна.

No comments:

Post a Comment