Wednesday, April 22, 2009

МАХН чи малчдын зовлонд цадах болоогүй юу?

2008 оны сонгуульд ард түмэн туйлын хариуцлагагүй хандсаныхаа горыг одоо амсаж байна. Тэгээд юу гэж? Ард түмнээ алдаагаар нь тавлаж бахаа хангах гэж үү? Хэн ч байсан энэхямралыг давж чадахгүй ийм юм болох л байсан гэж тайлбарлах МАХН-ист олдоно. Тэднамаа үргэлж ингэж өмөөрч ирсэн ба хямралаар өлбөрч үхтлээ ингэж хэлэх болно. Гэвчкоммунизмын үед олон хүн үхсээр байсан, түүнээс хойш ч үхсээр байна.

Байдал туйлын буруу эхлэж, туйлын ноцтой үргэлжилж байна. Та бүхэнд хэд хэдэн мэдээлэл дуулгая.

  1. Хөдөө орон нутагт олон малчин өрөнд баригдаад амиа хорлосон байна. Үлдэгсдээайлгаж, зовоохгүй гэсэндээ малчид гэрээсээ хол газар амиа егүүтгэж байгаа ба харинүүнийг сумын захиргаа болон цагдаагийнхан малаа хайж яваад эрсдсэн мэтээрмэдээлэх болжээ.

  1. Орон нутгийн банкууд зээлийн барьцаанд тавьсан малыг нь цагдаагийхны дэмжлэгээрбулаан авах буюу дансалж байна. Ийм шалтгаанаар малчдын үхэлд цагдаагийнханбуруутай учраас тэд орон нутгийн эрх баригчидтай хуйвалдаж буруу мэдээлэл өгч байна.

  1. Орон нутгийн цагдаагийн байгууллагуудын дэргэд коммунизмын үеийн НАХЯ-нытөлөөлөгч буюу тагнуулын төлөөлөгчийн орон тоог шинээр бий болгохын зэрэгцээнийслэл, аймгууд дахь тагнуулын ажилтнуудын орон тоог эрс нэмж эхэлжээ. Ингэснээртөр засаг иргэдээ тагнан мөрдөх, дотоод харгислал бий болох нөхцлийг бүрдүүлж байна.

  1. Цагдаа, тагнуулын байгууллагуудаас иргэдийн гар дээр байгаа дурсгалын болон ангийнбууны тооллогыг хүн амын шинэчилсэн бүртгэлийг залгуулан явуулж, иргэдийн гар дээрбайгаа бууг хатуу хянах үүрэг авсан байна.

Энэ мэдээллүүд юу өгүүлж байна вэ? Манай төр засаг иргэдээсээ айж, хуучин цагийнхяналтын системээ сэргээж байна гэсэн үг. Энэ бол бидний олон жил бичиж байгаадарангуйлал бодат байдал болон биежиж” байгаагийн илрэл юм. Ийм зүйлийг хэн хийж чадахвэ? Ганцхан эзэн бий, энэ бол МАХН, тэд ялангуяа Оросуудын дэмжлэг авахаараа яг ингэждураараа дургиж эхэлдэг.


ЁстойҮхтэл нь хуурлаагэдэг л энэ байх

Амиа хорлох явдал шалтгаан нь малчид “МАХН амласан 1.5 сая төгрөгөө оноос өмнө өгнө” гэж найдаад банкнаас зээл аваад, төлж чадахаа байсанд оршино. Мэдээж малчид амлалтандхууртсан субъектив хүчин зүйлээс гадна санхүүгийн мэдлэггүй, аж ахуйгаа хөтлөж сураагүй, зах зээлийн нөхцөлд амьдрах чадваргүй, эрсдэл тооцож сураагүй зэрэг хүчин зүйлүүднөлөөлсөн.

Халамжлагч төрийн гай барцад ингэж тусч байна. Банкны зээлийн хүү өндөр, хугацаа богинобайгаа ба санхүүгийн хямралаас болгоомжилсон энэ мөнгө хүүлэгчид гэнэтийн цочир аргахэмжээ авч малчдыг айлгаж, сандралд оруулсан нь ч нэрмэж байна. Орон нутаг дахь банкуудбол Гобсекоос ч долоон дор мөнгө хүүлэгч систем болсон ба тэд мөнгөний төлөө хайрлажөрөвдөхийг үл мэдэн гагцхүү дампуурахгүйн төлөө үхэн хатан зүтгэж байна. Эрх баригчид аа, та нар улс орныг ийм болгожээ, тэгээд луйвардаад, хуйвалдаад төрийн эрхэнд суугаад лбайна уу? Та нарыг ялангуяа МАХН-ынхныг малчид хамгийн ихээр дэмжсэн биш билүү?

Ингээд хөөрхий малчдыг нам хуурч, засаг нь хөсөр хаяад банкууд шахамдуулж, цагдаагийнхандарамталснаар үхэхээс өөр замгүй болгож байх шив дээ. Хонийг 9000 төгрөг, үхрийн 40 мянган төгрөгт тооцож бүх малыг нь дансалж байгаа ажээ. Ялангуяа МАХН-ын бат суурьболсон баруун аймгуудад байдал бүр ч хүнд байна. Цагдаагийн сүрдүүлэг, банкныхны мөнгөхүүлэлээс болж бачимдсан сонгогчид чинь амиа хорлож байна. Малчдын малыг хүчээрбулааж авахын зэрэгцээ хавар болтол банкны малыг маллах учиртай болсныг сайтаройлгуулсны “үр дүн” энэ. С.Баяр энэ талаар түрүүлж мэдсэн учраас түгшиж болгоомжлохдооХААН” банкныхныг хүлээн авч уулзав. Тэгээд үр дүн нь юу гэж? Банкныхан Ерөнхий сайдыгхаран худал бөхөлзөх авч цаагуураа юу хийж байгаа бол? Малчид хотондоо орохоос ч айж, гол нь харлаж байна. Одоо мал малчдынх биш банкных болсон.

Энэ засаг ямар гээч цуст засаг вэ? Сонгогдохдоо л таван хүний амь авч одсон, үнэндээхэдийг алаад усанд живсэн, галд шатсан, машинд дайруулсан, хүнд алуулсан болгож орхисныгбүү мэд. Мөн өнөөдөр хэдэн малчин амиа хорлоод түүнийг нь хөлдөж осгож үхсэн болгож буйгч бүү мэд.

Ховдын Булганд

Ховд аймгийн Булган сум бол баруун хязгаартаа амжиргааны төвшинээр хамгийн сайн сумюм. Тус сум жилдээ улсын төсөвт 300 гаруй сая төгрөг төвлөрүүлдэг, хилийн худалдаахөгжсөн газар. УИХ-ын сонгуулийн үеэр Ерөнхий сайд С.Баяр энэ сумыг зорьж очиж, хийхажилгүйдээ хилийн боомтод барьж буй барилгын ажилтай танилцаж байсан. Бас хормой хотныявдлаараа ч цуу шуугиан дэгдээгээд ирсэн. Энэ сум бол баруун таван аймгийн хилийнхудалдааны боомт зангилаа тул хүн ам олонтой, басхүү нөлөө ихтэй. Тиймээс намаасаадэвшсэн Д.Дэмбэрэл, Б.Бямбацогтыг гаргахын тулд С.Баяр очиж байсан юм л даа. Харин тэрцагаас хойш ердөө хагас жилийн дараа энэ сум ямархуу байдалтай болсныг нутгийн хүнийярьснаар дуулгая.

Сүүлийн үед хилийн худалдаа бараг зогсож, иргэдийн амжиргаа илт муудаж эхэлжээ. Монголчууд хил гараад авчрах бараагүй болсон байна. Монголд гагцхүү хүнсний зүйл лхэрэгцээтэй байгаа учраас тэр. Үйлдвэрийн бараа авчраад ч гүйхгүй болсон байна. Малчидбэлэн мөнгөний хомсдолд орсон тул бараа худалдаж авч чадахгүй болжээ.

Хилээр гаргах бараа ч байхгүй болжээ. Хятадад эдийн засгийн хямрал ажиглагдаж, үйлдвэрүүд дампуурч эхэлсэн тул түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид нь ажилгүй болж, түүхий эдавахаа бүрмөсөн зогсоожээ. Ингээд малчид малын гаралтай түүхий эдээ борлуулж чадахаабайснаар мөнгөгүй болсон байна. Одоо хилээр ганц мах л гаргаж байгаа гэнэ. Махыгхятадууд Монголын орон нутгийн зах зээлийн үнээс хоёр дахин өндөр үнээр авдаг байна. Энэмөнгөөр гурил будаа авч болох авч хилээр нэг хүн 10 кг гурил, 1 килограмм будаа л гаргаххатуу журам Хятадын тал тогтоожээ. БНХАУ-ын Засгийн газраас хүнсний бараабүтээгдэхүүний экспортод ийм хатуу хязгаарлалт тогтоосон тул манай малчдын хувьд байдалилэрхий хүнд болжээ.

Улаанбаатараас, төвийн районаас гурил будаа хангалттай хүргэж болох авч бэлэн мөнгөгүймалчид гагцхүү мах л хятадын боомтод хүргэж гэмээ нь юаньтай залгаж, тэр юаниараажаахан гурил, будаа авч байгаа хэрэг. Бэлэн мөнгөний хомсдол нь мөнгө орлуулах хэрэгслийгбий болгож, бартерийн худалдаа, арилжаа үүсгэсэн байна. Одоо малчдын төлбөрийн хэрэгсэлнь зөвхөн мах л болжээ. Төгрөг төлбөрийн үүрэг гүйцэтгэж чадахаа больж, юань орлож байхшив. Энэ тусгаар улсын шинж үү?

Харин манай талаас гаалиар мах гаргахыг хориглодог тул мах нууцаар гаргах сүлжээ бийболж эхэлжээ. Энэ юуны тулд вэ? гэвэл зөвхөн гурил будааны тулд. Гурил будаа Монголд бийюу гэвэл бий, яагаад худалдан авч чадахгүй байна вэ? гэвэл мөнгө байхгүй учраас. Банкуудмалчдыг мөнгөжүүлэхийн оронд харин ч мөнгөө татаж, малыг нь хураан авахаар далайлгажбуй. Цаашид цай, тамхи тасарч эхэлбэл байдал тэсвэрлэшгүй болно. Байдал ийм л байнаэрхэм эрх баригчид аа, та нар чуулган завсарламагц яаж малчдынхаа царайг харна даа. Булганд ийм байхад бусад газарт бүр ч долоон дор байгаа хэрэг.

42 сая малын цаана

Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 42 сая малтай болсон нь МАХН-ын гайхамшигт ололтамжилт мэтээр сурталчилаад байсан. Харин одоо тэр 42 сая мал талаас илүү нь хотод суудагхан сая Монголчуудыг байтугай арчлан маллаж буй малчдаа ч тэжээж чадахаа байжээ. Ийм таваарлаг бус аж ахуй бий болгосон хүмүүс өнөөдөр “Манай улс 40 гаруй сая малтай, баян орон” гэж ханхалзаж байна. Тэгээд баян байна уу? 2.6-

Сонгуулийн өмнө АН-ын үйлдвэржилтийн бодлогыг шүүмжлэхдээ (”АН алдаагаа засаж чадахуу буюу үйлдвэржилтийг юунаас эхлэх вэ?” өгүүлэл. 2008.V сар. Дугаар 020/128/) энэ асуудлыгултай хөндсөн тул давталгүй орхиё. Энэ өгүүлэлд малын тоо толгой өсөж буй нь сайн зүйл бишгэж, малчдад нүүрлэж буй аюул, таваарлаг бус аж ахуйн талаар урьдчилан сануулсан байгаа. Бид хэлдэг, бичдэг шүүмжилдэг, эрх баригчид нь ч, иргэд нь ч тоогоогүй, тэгээд одоо харцгаа. Яаж засах гэж байна вэ? Энэ байдлыг засах тухай огт бодох нь байтугай мэдээ ч үгүй байгаань илэрхий байна.

Мах бэлтгэл одоо ямар хэрэгтэй юм бэ?

Төр харалган байна. Хөдөө малын үнэ унаж, мах хямдарч байхад ханаж цаддаггүй идээчинуугаачингууд нь хаврын мах бэлтгэлд зориулсан мөнгийг тэртэй тэргүй хомс байгаа, ирэх жилбүр хомсдох төсвөөс гаргуулах гэж үхэлдэж байна. Ц.Батбаярын Багахангайд байхдаажилдээ 1-3 тэрбумаар нь завшдаг байсан мах бэлтгэлийн мөнгийг одоо Т.Бадамжунай, М.Энхболд хоёр хувааж идэх гэхдээ ийм юм хийж байгаа билээ. Мах бэлтгэл бол хавар малтурж, мах хомсдох үед махны үнийг хөөрөгдөхгүйн тулд интервенц хийх зорилготой ажил. Харин энэ хавар махны үнэ өсөхгүй, яагаад гэвэл иргэдийн худалдан авах чадвар сул, хоёрдугаарт малчид махнаас өөр түүхий эд борлуулж чадахгүй учраас махны нийлүүлэлтөндөр байх болно.

Овсгоотой малчин бол өдийд хаврын мах бэлтгэлд зориулсан малаа бордож байх цаг. Ченжүүд Засгийн газраас өрсөөд өдийд мах хангалттай нөөцөлсөн байх, гэхдээ л малаатарган оруулсан малчид хавар 4-6 дугаар сард мөнгөтэй болж чадна. Харин хязгаарынмалчид бол хэцүүдсээр байх болно. Тиймээс Засгийн газар мах бэлтгэлд мөнгө гаргахшаардлага лав алга.

Хичээгээд сайн талаас нь харъя. Малчдыг мөнгөжүүлэхийн тулд мах худалдан авч болох лбайх. Гэвч хавар хотынхон зоорины мах авахгүй, малчдаас л мах авна, тэгээд бэлтгэсэн ихмахыг хадгалсаар байх уу? Хэрэв Засгийн газар мах бэлтгэлд их мөнгө гаргавал төвийнбүсийн үхрийг хядаж эхэлнэ. Оросуудтай махны наймаа хийх сонирхолтой, махны наймаагааргаршсан Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар бэлээхэн байна. Оросууд үхрийн мах л авна. Гэхдээүүнээс малчид ч биш, иргэд ч биш цөөхөн улс төрчид л баяжина. Тэгээд л дуусна.

Гамшигт жилүүдийн дурсамж

Монголчууд түүхэн туршдаа гурил будаагаар гачигдаж ирсэн ба түүнийгээ Хятад болонлалынханд мал арилжих замаар хангаж ирсэн. Хятадууд адуу сонирхдог байсан үе өнгөрчээ. Харин Монголчууд Тэнгэр уул, цагаан хэрмийг давж булааж авдаг цаг ч арилж өгч. ОдооСу-28-гоор зэвсэглэсэн Хятадууд хүнсний хангамжаа бодож мах авахыг сонирхдог болжээ.

Монголын сүргийн бүтэц эвдэрсэн. Голдуу ямаа болж. Магадгүй Хятадууд юу ч иддэгээрээямаа идэх байх л даа, Оросууд бол үхэр л авна. Гэтэл үхэр цөөрчээ. Хонийг бол Монголчууд лиднэ. Тиймээс хямрал удаан үргэлжилбэл сүргийн бүтэц бүрмөсөн алдарч болзошгүй болов.

XX зуун гарсаар ийм гамшигт жил хэдэнтээ тохиожээ. Эхнийх нь зүүний нугалааны үе. Энэтухай энэ дугаарт нийтлэгдэх Коминтерний 90 жилийн ойд зориулсан өгүүллээс тодорхойуншиж болно. Ишлэхэд коминтернийн заавраар зүүнтнүүд завхрал гаргахад Монголын малсая болж цөөрч байжээ. Үр дүнд нь 1930-1932 оны бослого гарч Монголчууд гаднызаавраар шавь нь багшийгаа, ламынхан нь намынхныгаа, хөршийнхөн нь хоршооныхноохядаж дууссан. Үүний дараа “Шинэ эргэлтийн бодлого” гэгчээр байдлыг арай зөөллөсөн чөсөрхүү МАХН 1937 оноос эхлэн 100 шахам мянган хүн хядчихсан түүхтэй. Аливаа эдийнзасгийн хүнд хямрал, буруу бодлого араасаа ийм л гай дагуулдаг. 16.2

1929 онд “Капитализмын нэгдүгээр ерөнхий хямрал” гэж коммунистууд айлдсан хямрал дэлхийдахинд нүүрлэж Германд Гитлер, Италид Муссолини, Японд милитаристууд засгийн эрхэндгарч дайн дэгдсэн. Хямралын идэвхжил яг манай улсын өргөрөгийн дагуу ажиглагдсан батөлөөсөнд нь дэлхий дахин 100 сая хүнээ алдсан. 1932 оны хямрал Монголд нөлөөлөөгүй гэжэдийн засагчид хэлдэг ч гай гамшгийн үүл манай орныг дайрсан юм. Дайн жилүүдэд мөн л иймхүндхэн байдлыг малчид туулсан ба 1944 оны зуднаар асар их хохирол амсаж гэтэлсэн билээ.

Үүний дараа 1959-1960 оны нэгдэлжих хөдөлгөөн, 1978 оны ахин нийгэмчлэл малчдыг нэрвэжмодыг нь бариулсан. Эцсийн дүндээ малчид бүх малаа улсын өмч болгон алдсан. 1921 оноосөмнө хошуу ноён нь хятадын мөнгө хүүлэгчдэд хошууныхаа бүх малыг барьцаалаадтансаглачихдаг байсан. Хятадын Дашинхүүгийн пүүс баярхаж “Манай пүүс тэмээгээхэвтүүлэхэд Хүрээнээс Бээжин хүрнэ гэхэд Да Шиндэ пүүсийнхэн тэр замаар чинь бид мөнгөнембүү өрж чадна шүү” гэж давж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Монголын бүх мал Хятадынпүүсүүдийн мэдэлд орчихсон байжээ.

1921 оны хувьсгалаар Оросын шахалтаар Хятадудыг хөөж, хятадын мөнгө хүүлэгчдийн өрийгхүчингүй болгосон ч 10 жилийн дараа соицализм байгуулах нэрээр малыг нь булааж авахыгоролдсонд ард түмэн боссон билээ. Бослогыг цуслан дарсан ч хэтэрхий их хохирол үзсэн тулмалыг малчдад түр үлдээсэн билээ. Дэлхийн дайны үед Монголын мал дорнод фронтынхүнсэнд явж байлаа. Хожим Ю.Цэдэнбал дөрөвдөхь хувьсгал буюу Лениний хоршооллынтөлөвлөгөөг төгс хэрэгжүүлэхээр бүх малыг нь булааж авсан билээ.

Үүний дараа нэг адууг Оросуудад шилжих рублиэр өгөөд оронд нь тоглоомон морь авч байв. 1990 оны хувьсгалын дараа МАХН-ынхан малыг малчдад өгөхгүй гэж зүтгэсэн ч хувьчлаадбуцааж өгсөн юм. Сэтгүүлч Дашрэнцэн нэг наргиантай түүх ярьдаг. Ээжид нь малхувьчлалаар цөөн мал өгчээ. Уг нь өгснөөсөө 10 дахин олон мал авсан гэдэг. “Та малааавсандаа баярлаж байна уу? гэж асуухад “Булаагаад авсан юмаа буцаагаад өгч байхад юунднь баярлах вэ?” гэж байсан гэдэг.

Малчид малаа авсан ч 20 жилийн дараа бүх малаа банкны барьцаанд тавиад туучихлаа. Ядаж байхад МАХН-ын амлалтанд хууртаад хэдэн малаа хямдхан үнэлж сая хүрэхгүйтөгрөгийн барьцаанд тавиад одоо баларч байна. “МАХН чи малчдын зовлонд цадах болоогүйюу?”

Юу хийх вэ?

Энэ үгийг мөн ч олон янзаар бичлээ. Юу хийх юу байх вэ? Одоо шийэмгий арга хэмжээ авахцаг болсон. Эдийн засаг гацаад таг зогслоо. Мөнгөний эргэлт л зогсчихсон хэрэг. Кейнсийнхямралаас гарсан арга бол асар их хэмжээний бэлэн мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн юм. Яаж ийгээд л малчдын гар дээр мөнгө тавих хэрэгтэй. Тэр мөнгөөрөө зээлээ хойшлуулж, гурилбудаагаа авч эхэлнэ. Үүгээр наймаа сэргэнэ. Хэрэв малчдыг яаралтай мөнгөжүүлэхгүй болмалчид банкны малыг яг зүүний нугалааны жилүүдэд засаг булаагаад авчихаас нь өмнөнайрлачихсан шиг найрлаж орхино.

1929-30 онд дэлхий хямарч байхад Монгол яг хямарч байв шүү дээ. Жасын малыг хураагаадмалчдад түрээсээр өгч удахгүй байгуулах хамтралын гишүүн болгох гэж байгаад баларсанюм. Тэгэхэд малчид зальжин тул “Муусайн феодалийн феодал малыг идчихлээ, маний махыгидэж байсан болохоор амттай байна гэж юүхэв, төрдөө буруу санаагүй ээ” гээд сууцгаажбайсан. Ганцхан жилд 3 сая мал идчихсэн. Тэгээд л барьж эхэлсэн, бослого ч гарсан.

Тэгэхээр мөнгөгүй малчид барьцаалагдсан банкны ч биш, өөрийн ч биш малаа бүгдийг нь эдбад хийгээд хотын цэвэрлэх байгууламж руу хямдхан шидчихсэний дараа ирэх хавар бүгдийгнь банкны нэхэмжлэлээр шоронд хийх гээд үз л дээ. Банкууд өдийд яадаг ч байсан, монголынбүх цагдааг хөлслөөд ч малыг хурааж авч чадахгүй, чадаад манууллаа ч гэсэн барьцааны бүхмалыг цуглуулж авч чадахгүй, авдаг юм гэхэд эзэнгүй тэр их малыг үстэй үсгүй чононууднийлээд нийтээрээ чомбодчихно.

Оросууд мөнгө өгөхгүй, өөрсдийгөө яая гэж байна. Монголын гурилын үйлдвэрүүд малчдынхэрэгцээ хязгаарлагдсанаас дампуурахгүй, яагаад гэвэл угаасаа хэрэгцээг нь хангажхүчирдэггүй юм. Гэхдээ л тэд ирэх хавар газар тариалангийн компаниудад урьдчилгаа өгөхмөнгөгүй зогсож байгаа. Одоо мөнгө өгөхгүй бол хавар нөгөө гуравдугаар аян дайндааС.Баяр бутцохиулна. Тэр үед банкууд тариалангийн компаниудад бас л зээл өгөхгүй гээдзогсож байх уу? Одоо бол инфляцаас айдаг цаг биш.

No comments:

Post a Comment