Friday, April 24, 2009

20 жил нуусан урхи буюу Элбэгээ, Үүл хоёр

Монгол Улсын үндсэн хууль. Хоёрдугаар хэсэг: Ерөнхийлөгч. Гучдугаар зүйл, хоёрдугаар заалт:

Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно .


Орос
урхи:

Хөлх цөлх орос имиж шал худлаа. Оросууд нарийн ухаантай. Тэртээ 1990 оны ардчилсан хувьсгалын дараа томж үлдээсэн урхиа өнөөдөр чангалах гэж байна. Энэ урхи ганцхан үг болж үндсэн хуульд үлджээ.

1990 онд ардчилсан хувьсгал хийж байсан залуус 20 жилийн дараа Ерөнхийлөгчид нэр дэвших болжээ. Ийм шалтгаанаар Ерөнхийлөгчид нэр дэвших насыг 45 болгожээ. 50 болгосон бол бид өнөөдөр энэ тухай бичиж байхгүйсэн. Өнөөдөр л хувьсгалыг гардан хийгчид Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрч байна. Тиймээс өнөөдөр л үүнийг бичих ёстой. Гэхдээ тэдэнд 1990 оныхтой бараг адилтгах үүрэг оногдох юм гэж хэн саналаа.

Тухайн үед ардчилсан хүчний талд урвах магадлалтай хүмүүс байгааг Монгол дахь Оросын аюулаас хамгаалахынхан сайн мэдэж байлаа. Жишээлбэл Д.Бямбасүрэн. Бас МАХН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлгийн 15 эрдэмтэн. Оросын эсрэг үзэлтэн, амбицтай, мэдээлэл сайтай, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг устгасан байдаг. Үндсэн хууль хэлэлцэж байх явцад Оросын элчин сайдын яаманд МАХН-ынхныг дуудан аваачиж загнадаг байсан тухай баримтууд үлдсэн байгаа. Тэд Үндсэн хуульдуугуулгэдэг үг оруулжээ. Жинхэнэ тусгаар тогтнолын хийрхлээр өвчилсөн Монголын шинэ парламентынхан Оросын савраас гарсан ч басхүү Хятадын нөлөөллөөс болгоомжилж байсан тул энэ үгийг үмхчихжээ.

Харин хятадууд ирээдүйд хүмүүсээ гаргахын тулд иргэний бүртгэлийн системийг өөрчилж, эцгээрээ овоглодог байсныг эхээрээ овоглодог болгох замаар үй олон хятадын эрлийзүүдийг нуун далдалж амжжээ. Тухайн үед хятадын эрлийз, хятад хэл мэддэг хүмүүсийг ялангуяа НАХЯ-ныхан өргөн хүрээтэй ашигладаг байв. Тэднийг голдуу хамгийн ач холбогдолгүй цагдаагийн албанд байршуулсан байсан нь гай болжээ.

Иргэний бүртгэлийг цагдаагийн мэдэлд шилжүүлснээр үй олон хүн мөрөө баллах боломжтой болжээ. Үүний дараа Хятадын талаас хятад гаралтай найдвартай гэгдсэн хүмүүсийг урьж, компани байгуулах, хувийн бизнес эрхлэх гарааны мөнгийг харамгүй өгчээ. МАХН-ын дунд үеийнхэн өнөөдөр ч ярьдаг. Цэвэр монгол, эрлийз хоёр хүн зээл гуйж очиход эрлийз нь мөнгө олдог байжээ. Энэ сүлжээ хожим Монголын худалдааны зах зээлийг эзэгнэж, Монголыг хятадын түүхий эдийн хавсарга болгосон билээ.

Харин оросууд ЗХУКН-ын нууц дансаар ах дүү намуудыг санхүүжүүлдэг байсан юм. Монгол дахь МАХН-ын дансны үлдэгдлийг авсангүй. Ингэснээр МАХН санхүүгийн хувьд хүчирхэг үлдэж, оршин тогтнох бололцоотой болжээ. Энэ мөнгөөр ардчилсан хүчний мөнгө үзээгүй залуусыг урхидаж, бас МАХН-ын найдвартай хүмүүсийг ардчилсан хүчинд шургалуулж байлаа. Мөн ирээдүйд МАХН-ыг санхүүжүүлэх компаниудыг байгуулж байлаа. Дунджаар 400 орчим сая төгрөг оногдсон гэдэг юм. Багцаагаар бол 8 тэрбум орчим төгрөг. Энэ бол хосолмол засаглалыг хөдөлгөгч хүч.

Ардчилсан хүчний удирдагчдын гарал, удмын нарийн судалгаа оросуудын гарт байжээ. С.Зориг бол орос-жүүд цустай. Аав нь монгол, ээж нь орос, харин өвөө нь олноо шар Дамдинсүрэн гэж алдаршсан Симуков. Өндөр боловсролтой, хүмүүнлэг үзэлтэй сайн санаат энэ хүн Монголд орчин үеийн шинжлэх ухааны үндсийг тавихад нэн өндөр үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үнэндээ монголжсон хүн байв. Нэр нь хүртэл шар Дамдинсүрэн. Энэ хүн монгол бичиг сураад монголчуудад заадаг байв. Симуковын ногоон гэж алдаршсан Монголын анхны газрын зургийг дээрх бүх газар усны нэрийг тэр монголоор бичиж үлдээжээ. Түүнийг хожим оросууд хүчээр авч яваад хэлмэгдүүлэн хороосон гэдэг. Одоо С.Зориг агсны дүү С.Оюун ийм хөгийн шалтгаар нэр дэвшихээс татгалзахад хүрч байна. Уг нь бол нэр дэвших боломжтой улстөрчдийн нэг гарцаагүй мөн.

Улстөрийн бодлого хэцүү, С.Зоригийн энэ талыг сайтар мэддэг оросууд хожим түүнийг Ерөнхийлөгч болж магадгүй гэж хаажээ. Гэвч хувь тавилан гашуун байжээ. Тэр Ерөнхий сайд болохынхоо өмнөхөн алуулав. Ерөнхий сайд болоод оросуудтай улстөрийн шатар нүүж давсан Д.Бямбасүрэн гуай ч бас гурван үе тоолболуугуулбиш болж таарна. Ардчилсан хувьсгалын шазруун удирдагчдын нэг Э.Бат-Үүл яг ийм шалтгаанаар Ерөнхийлөгч болох нь байтугай нэр дэвших ч боломжгүй болох учиртай. Яагаад гэвэл 1911 оны тусгаар тогтнол, 1917 оны октябрийн хувьсгалын дараа буриадууд халхын нутагт орж ирсэн. Нэн аюултай нь Оросын нөлөөгөөр эрт соёлжиж, боловсорсон буриадууд голдуу нармай монголчууд байсан. Энэ нь их оросын үзлийн орон нутгийн хэлбэр, хэдийгээр үүнийг Хятадын эсрэг ашиглаж болох авч бас Оросын эсрэг эргэж ч болно. Энэ нь үнэн учраас Орос, Хятад панмонголизмаас жийрхэж, харин япончууд элдвээр өөгшүүлдэг байв. Хожим олон буриад нармай үзэлтэн учраас Японы талынх гэгдэн алуулжээ.

Бас Ц.Элбэгдоржийг үүнд хамаатуулах хэрэгтэй байлаа. Тэгээд өвөө нь Шинжаанаас орж ирсэн гэдэг цуурхал дэгдээжээ. Халх төвийн үзэл санаа гэгчийг голдуу хуучин төрийн эрхэнд байгсад сурталддаг. Тэгсэн хир нь ардчилсан хувьсгалын алтан хараацай болсонтөв халхчуудыгулстөрийн тавцангаас шахан гаргажээ. Ардчилсан хувьсгналын анхны 13-аас өнөөдөр Элбэгдорж, Бат-Үүл нар л үлджээ. Саяхан сонгуулийн дараа гурав дахь нь болсон Д.Дорлигжавыг тэд шахан холдуулжээ. Үүнийг өнөөдөр бид анзаардаг бил үү?

Хар домог

Л.Н.ГумилёвынХар домоггэж ном бий. Номын агуулга ньОросыг маажвал татар л гардаггэдэг франц үгийг няцаахад чиглэжээ. Газар дундын тэнгисийн дорно эрэг Айн Жалутэд Францын хүнд биетэй хөнгөн толгойтой баронууд ашиг харж лалынхантай хуйвалдсанаар монголчуудын түрэлтийг зогсоосон ч католикууд ойрхи дорнодыг эгнэгт алдсан юм. Уг нь бол лалынхны эсрэг монголчуудын аян дайныг загалмайтнышар аян дайнгэж байв. Шашин нэгтнээсээ урвасан энэ булайгаа нуухын тулд татаруудыг үзэн ядах үзлийг тамплиер, тевтоны нийгэмлэгээр дамжуулан европ даяар тараасан агаад энэ нь хожим илэрч бүгдээрээ толгойгоо алджээ. Харин тэдний тараасан домог амь бөхтэй үлдсэнээр барахгүй жинхэнэ тараасан эздээсээ хойш 1000 жил амьдарч Оросын эсрэг үзэл болсон тухай ном л доо.

Монголд яг ийм хар домог бас бий. Түүнийгардчиллынхныг маажвал эрлийз л гарнагэж томъёолж болох юм. 1911-1915 он, 1921-1929 он, 1945 онд Төв монголчууд бүх Монголыг нэгтгэхийг оролдсон юм. 1911-1915 онд Монголын арми давшиж Цагаан хэрэм хүрсэн ч хятадууд ховлож, оросууд зэвсгээр боож Монголын армийг эргүүлэн татжээ. 1911 оны тусгаар тогтнолын дараа Хятадаас тусгаарлахаар босож дарагдсан хорчин, харчин, цахар, түмэдүүд Монголд ирж эрх чөлөөгөө эдэлсэн. 1911 он, 1928 онд баргууд бослого гаргаж Монголтой нэгдэхийг завдан дарагдаад Засгийн газрын бодлогоор хил нээхэд Монголд ирж суурьшсан. 1945 онд Х.Чойбалсан өөрийн орлогчоор толгойлуулсан түр засгийн газрыг байгуулаад хагас цагийн дараа Сталины шахалтаар татан буулгасан. Үүний дараа зүүн баруун хилээр монголчууд орж ирсэн. Нүүж ирэгсэд эх орноо нэгтгэх бодлогын ялагдлын үр дүн байв. Гэхдээ л тэд эрх чөлөөт гал голомтоо гэж ирсэн. Түүнээс бус харь үндэстэн Монголыг гэж ирэхгүй. Харин ирэгсдийг хэзээд хатуугаар хавчин хяхдаг байв. Энэ бол давтагдаж буй түүх.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, ар халх, өвөрлөгч, ойрад, баргыг нэгтгэсэн Монгол улсаа сэргээн байгуулахаар ирэгчдийг ардын хувьсгалаас яг 15 жилийн дараа хядаж барсан. Нэгэн үеийн өмнө боловч гал голомтоо тэмцэн ирэгсэд илүүтэй эх оронч, эрх чөлөөндөө хайртай байдаг.

Хятадын шоронд босоогоороо нөгцсөн Манлай ван Дамдинсүрэнгийн үр удмыг хүйс тэмтэрсэн. Ерөөгийн буриадуудаас ердөө гуравхан насанд хүрсэн эр хүн энэ хядлагаас азаар мултарч байлаа. Нэгний нь золионд том биетэй хүүхэд явжээ. Хятадыг эсэргүүцэн байлдсаар Монголд ирж ид сайхан насаа Монголын төлөөх дайн тулаанд зориулаад Түшигцагааннуурт нутаглаж байсан цахар эрсийг хожим бароны цэрэгт байсан хэмээн нэгийг ч үлдээлгүй хядсан. Их зохиолч С.Буяннэмэхийг Тогтох тайжийн өргөмөл хүү гэдгээр шалтаглан хороосон. Хожим намтрыг нь бичихдээ өргөж авсан Тогтох тайжаар биш, төрсөн эцгээр нь овоглож энэ бузар аллагынхаа шалтгааныг нуусан. Гурван улсын гэрээг эсэргүүцэн боссон харчины Бавуужавыг мөн л эмгэнэлтэй тавилан угтсан.

Ийм тавиланг Монголын бүх удирдагч тойроогүй юм шүү. Х.Чойбалсан дагуур хүн болж таарсан. Яагаад гэвэл тэр Дорнодын хүн байв. Д.Сүхбаатарыг нас нөгчсөний дараа халх хүн биш, сөнөдөөс ирсэн хүний удам гэж цуурсан, Дарьгангын цаана сөнөд хошуу бий. Бүр Ю.Цэдэнбалыг хүртэл оросууд авч явсны дараа Юмжаа гэдэг хүний хүүхэд биш Оросын Алтайн хязгаарын хүн гэж цуурч байв. Ийм учраас цэвэр халх хүн Ж.Самбуу гуайгаар мануулж байсан төрийн хар хайрцагны бодлого гэгчийг их ярьдаг байв. Энэ нууц түүхүүдийг манайхан нэг их анзаардаггүй, анзаарсан ч мартчихдаг гэмтэй. Монголын удирдагчид яс үндэс нэгтнээ нэгтгэх хүсэл зоригийг далдхан агуулдаг байсан ба үүнийхээ төлөө оросуудад толгойгоо бэлэглэдэг байсан. Эрх тушаалд шунасан матаачид удирдагчдаа Орост матаж байсан. Харин үүнийг нь оросууд сайн мэддэг тул дотор нь хагалахдаа сүрхий гаршжээ.

Энэ бол үндэстнийг дотор нь хагалан бутаргах зальжин бөгөөд монголчуудад тааруулсан арга юм. Ийм арга үр дүнтэй байсныг бид мэднэ. Хэрэв манай хүн биш бол харамсаад байх зүйлгүй гэж ард түмэн боддог бололтой юм.

Үүний орчин үеийн нэг хувилбар нь ардчилсан хүчнийхнийг хятадын эрлийз болгох арга. Удам угсаа нь бусдын эрхэнд монголоос биш бол ийм арга хэрэглэдэг. П.Очирбатыг хятадын эрлийз гэж байлаа. Хэрэв тийм л юм бол анх МАХН-аас нэр дэвшиж байхад нь ингэж байхгүй яагаад Ерөнхийлөгч болгосон юм гэж хэн ч асуугаагүй. Р.Гончигдоржийг эфү Цэрэнгийн удам манж цустай гэж байлаа, М.Энхсайханыг бас л хятадын эрлийз, бүр батлагдахгүй болохоор нь барга удмаар нь батлаж байлаа. 2005 оны сонгуулийн үеэр МАХН-ын анхан шатны байгууллагуудаас дээрээс ирүүлсэн нууц удирдамжийн дагуу ийм цуурхал дэгдээж байгаа тухай орон нутгаас мэдээлж байхад бид анзаараагүй нь алдаа байжээ. Асуудлыг тийм ноцтой болгоно гэдэгт итгээгүй хэрэг л дээ.

Ардчилсан хүчнээс дэвшсэн хүн бүр л хятадын эрлийз, эсвэл уугуул биш болж таараад байдаг энэ няхуур бөгөөд тууштай бодлогын цаад учрыг ойлгосон хүн өнөөдөр хир олон байна вэ? Одоо хар даа. Ардчилсан хүчнээс өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээсцусны хольцгүйгэх хүн ядаж ганц байна уу? Үүнийг бид өнөөдөр л анхаарах ёстой. Тэр ч байтугай айдаггүйгээрээ энэ заваан ажлыг нь ил шоолдог, эсэргүүцдэг Баабарыг хүртэл хятадын эрлийз энэ тэр болгох гэж оролддог нь хэдий наргиантай мэт авч хэтэрхий мэргэшиж буйн шинж юм.

Ингээд бодохоор ардчилсан хүчинд цэвэр цустан үлдэх нь үү? Энэ аргаа бүр хөдөлгөөнүүдэд хүртэл хэрэглэсэн. Батзандан, Магнай нарыг хятад болгох гээд чадахгүй болохоороо хятадын агент гэж хүртэл гүтгэж байв шүү дээ. Харин ингэж гүтгэж байсан хүмүүс нь өнөөдөр МАХН-ын хайр ивээлээр ямархуу явааг бүгд л мэддэг. 2005 оны Н.Энхбаярын кампанид хүчин зүтгэсэн Хонхэрээдийн Энхбат өнөөдөр шоронд байна. Өөр хэн хэн цэвэрлэгээнд өртсөнийг хуруу дараад хэлж чадна. Тэр ч байтугай үндсэрхэг хөдөлгөөнүүдээс АН-ын баримжаатай хүмүүсийг шахан гаргасныг ч мэднэ.

Хамгийн аюултай нь монгол хүнийг хятадын эрлийз болгодогцэвэр цуснымонголчууд нь өөрсдөө хятадын эрлийз байдаг билээ. Дараа нь гэрч үлдээхгүйн тулд тэднийг цэвэрлэдэг. Баабарыг гэлтгүй хүн бүхнийг хятадын эрлийз гэж цоллодогМонгол ухаантөвийн улаан Эрдэнэбилэг гэгч ногоон нүдтэй этгээд өөрөө хятад, чантуу цустай, XX зууны эхээр Дундговийн хойд талаар өртөөнд суулгасан харчингуудтай цуг ирсэн баартагчингийн удам байсан ба 2005 оны сонгуулиар М.Энхсайханыг эрлийз болгоход хүчин зүтгэснийхээ төлөө МАХН-аас байраар шагнуулж, байрныхаа найранд хятадуудыг урьж байсан хөгийн жишээ ч бий. Одоо тэр палианы гадна гарсан.

Цэвэрлэгээ явагдсаар байх авч энэ үүргийг гүйцэтгэх үй олонцэвэр цустнуудМонголоор нэг язганаж байгаа билээ. Тэд коммунизмын үед гадуурхагдан хавчигдаж байсан хүмүүс. Харин одоо аятай цагт аюултай хариу авч байна.

Монгол бол нэг үндэстний нэгдмэл улс. Үндэстэн хоорондын зөрчил байхгүй, шашин хоорондын зөрчил ч байхгүй. Ийм нөхцөлд яаж ажиллахаа хөршүүд маань гайгүй сайн мэдэж байна. Оросын маажвал татар л гарч ирнэ гэдэг шиг, АН-ын нэр дэвшигчдийг маажвал дандаа гадны цус урсах юм гэнэ. Тэгээд МАХН-ынхныг маажихлаар халх л гардаг юм байна.

Үүл, Элбэгээ хоёрын зовлон

Одоо хараарай, Элбэгээгийн өвөөг Хятадаас орж ирсэн болгоно. Ийм баримт сэлт огт байхгүй ч шууд зохионо. Хэрэв Үүл дэвшвэл бас л яг энэ урхинд орно. Хэн ч үүнээс зайлахгүй дээ. Дэвшвэл С.Оюун ч зайлахгүй. Яг тэдэнд зориулсан заалт юм шүү дээ.

Явж явж Н.Энхбаяр л цэвэр цусны монгол болж таарах болов уу даа. Өмнөх сонгуульд ч ингэсэн. Ий, энэ Эрдэнэбатыг хараа, манжин толгойлчихоод хужаа, хужаа гэлцсэн. Жагаагийн хувьд бүр ярилтгүй, өндөр хэн ч билээ нэг хужаагийн удам болгож орхисон. Нүдний зовхи, нүүрний хэлбэр, үгний аялга, алхаа гишгээ гээд бүгдийг л хятад шинжтэй болгож орхидог. Үүнд нь итгэвэл Монголын хамаг л өнгөтэй өөдтэй яваа, царайлаг гуалиг нь эрлийз болоод харин архичин, танхай этгээд, адгийн шаарууд нь монгол болж таардаг. Тэгээд эдэн дундаа цэвэр монгол нь Энхбаяр л юм даа гэсээр сонгуулчихсан.

Харин өнөөх нь хожим багшийгаа хятадуудад худалдаад гүйж байсан. Цусны талаар 100 хувь найдваргүй этгээд болох төвд Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолыг төлөө нүдээ ширгэтэл зүтгэж байхад цэвэр цусны Бадамдорж хийгээд язгуурын 16 ноён Хятадад дагаар орох бичиг үйлдэн Бээжинд хүргүүлснээр Монголын тусгаар тогтнол алдагдаж байв. Хэрэв улаан Оросын нөлөө орж ирвэл эрх ямбаа алдана гэхээр тэд ийм аргад автсан хэрэг. Өнөөдөр хэрэв ард түмэн чинь босох нь гэвэл манайноёднамжаахын төлөө юу ч хийж магадгүй. Оюу толгойг зараад урьдчилгаа мөнгийг нь тарааж өгөөд амьсгаа авъя гэж бодож байгаа биз.

Эрхбиш XXI зуун юм болохоор илэрхий хороочихож чадахгүй байна. Гэхдээ л нэр төрийг сэвтүүлж, удам угсаагаар нь гадуурхан хавчих новшийн кампани байнга өрнөдөг болжээ. Монголын 2.6 сая иргэний хэн нь ч гэсэн ардчилсан хүчнээр дамжин улстөрийн бодлогод нөлөөтэй оролцох эрхтэй, гэхдээ хэн ч байлаа гэсэн Элбэгээ, Үүл хоёрын зовлонг үзэх л болно.

Гэхдээ МАХН-аар дамжвал яах ч үгүй, гэтэл яг үнэндээ МАХН л ХКН болоод ЗХУКН-ын дэмжлэгээр оршин тогтнох бололцоогоо бүрдүүлсэн. Энэ намд эрлийз хурлийз гэгдэгчдийн бүхэл бүтэн арми бий, эсбөгөөс бүртгэлээр дамжуулан олоод авчихаж чадна. Гэхдээ тэд өөрийн толгой дээрх бухлыг бусдын толгой дээр байгаа гэж итгүүлэн ховсдохдоо гарамгүй билээ.

Үүнд нь итгэж л байдаг яасан ч гэнэн ард түмэн юм бэ дээ, монголчууд.

No comments:

Post a Comment