Friday, May 8, 2009

Нууц амрагуудын “сэнтий”

Нууц амраг гэгч их үнэтэй эд ажээ. Н.Энхбаярын үед нууц амрагаа төрийн дээд одон медалиар шагнаж “үнэлдэг” байсан бол өнөөдөр төрийн өндөр албан тушаалаар “үнэлдэг” болжээ. Албан тушаалаар биеэ үнэлэх хүүхэн ч мундахгүй олон болсон бололтой. Уг нь нууц амрагууд агентлагийн дарга хавьд үнэлэгддэг байснаа С.Баярын Засгийн газрын үед зиндаа ихэд дээшилжээ.

Яамдын дэд сайдыг томилсны дараа энэ хэрэгцээгүй албан тушаал бол нууц амрагуудаа шагнах учиртай эд байжээ гэлцэж байна. Тэр ч байтугай нууц амрагуудын нөхөр ч амаа хамхиж явсныхаа төлөө төр засагтаа өндрөөр үнэлэгддэг болжээ. Н.Энхбаярын үед нууц амраг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдаж хутгалчихаад гэмгүй өнгөрөхөөр барахгүй гадаадад суралцахаар явдаг байлаа. Өнөөдөр дэд сайд болсон эмэгтэйчүүд улс төрчдийн нууц амрагууд ажээ. Зарим хүн “Манай томчуул нууц амрагаа дэд сайд, нөхрийг нь зөвлөх болгож байна. Тэгэхээр нөхрийг нь одоо хадам нь гэх үү? хүргэн нь гэх үү?” гэж шивэр авир гэцгээж байх юм.

Гэхдээ жаахан ялгаа заагтай ойлгоорой. Эрэгтэй нууц амраг арай л байхгүй юм билээ, тиймээс тэдний эхнэрүүд албан тушаал дэвшээгүй юм шүү. Энэ талаараа бол ч харин гайгүй янзтай.

1 comment:

  1. Хүний хувийн амьдрал надад ямар хамаатай гэж бодоод... Гэхдээ төрийн алба гэдэг хэн нэгний хөнжил гудасны асуудал болсонд үнэхээр харамсаж байна. Та яг баримттай нь тэр тэр тийм ийм гэвүүл болдгүйн болуу

    ReplyDelete