Friday, May 8, 2009
Нууц амрагуудын “сэнтий”
Яамдын дэд сайдыг томилсны дараа энэ хэрэгцээгүй албан тушаал бол нууц амрагуудаа шагнах учиртай эд байжээ гэлцэж байна. Тэр ч байтугай нууц амрагуудын нөхөр ч амаа хамхиж явсныхаа төлөө төр засагтаа өндрөөр үнэлэгддэг болжээ. Н.Энхбаярын үед нууц амраг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдаж хутгалчихаад гэмгүй өнгөрөхөөр барахгүй гадаадад суралцахаар явдаг байлаа. Өнөөдөр дэд сайд болсон эмэгтэйчүүд улс төрчдийн нууц амрагууд ажээ. Зарим хүн “Манай томчуул нууц амрагаа дэд сайд, нөхрийг нь зөвлөх болгож байна. Тэгэхээр нөхрийг нь одоо хадам нь гэх үү? хүргэн нь гэх үү?” гэж шивэр авир гэцгээж байх юм.
Гэхдээ жаахан ялгаа заагтай ойлгоорой. Эрэгтэй нууц амраг арай л байхгүй юм билээ, тиймээс тэдний эхнэрүүд албан тушаал дэвшээгүй юм шүү. Энэ талаараа бол ч харин гайгүй янзтай.
Цааш нь гүйцээж унших...
Friday, April 24, 2009
Хямралын эсрэг төлөвлөгөө гэгч хоосон цаас
Оросын гурван олигарх, О.Дерипаска, А.Прохоров, В.Вэксельбергийн “Базел”, Реново”, “Северосталь” гурвын консорциум дээр тэдэнтэй өрсөлдөж байсан Оросын төрийн мэдлийн консорциумын гурван субьектээс хамгийн мөнгөтэй нь буюу Оросын төмөр зам нь нэмэгдчихжээ. “Оросын төмөр зам” улсын мэдлийн консорциумд байхдаа Таван толгойгоос Чойр, Чойбалсангаар дайрсан төмөр зам тавих саналтай байсан ба энэ санал нь орж ирж байна. Магадгүй “Внизарубежгеология” компанийн мэдэлд байсан таван толгойн судалгаа, ашиглах техник эдийн засгийн үндэслэл энд ирсэн байж магадгүй, түүнээс олигархуудад ийм төрлийн хуудас цаас ч байгаагүй юм. Энэ компани Таван толгойн эрхийг авахын төлөө Ерөнхийлөгчид 50 сая доллар амлаж байсан түүх бий.
Тэдний тооцоогоор Оросууд “Таван толгойг” ашиглахад төмөр зам тавихтай нийлээд 2.6 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байв. Тус компанид бүр коммунизмын жилүүдэд 1960-аад оны сүүлчээр боловсруулсан бүх баримт бичгүүд байдаг юм билээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам төмөр зам тавих асуудалд анхаарч эхэлснийг үзвэл Оросуудтай хамтрах нь зөв гэж үзсэн бололтой. Төмөр замын стратегийн хувьд гарцаагүй зөв л дөө, манайх ганцхан босоо урсгалтай, тэр нь Тянжин л хүрдэг. Хэрэв зүүн хилээр холбогдвол Оросын боомтууд нээлттэй болно. Оросын төмөр замын мэдэлд л гэхэд далайн 14 боомт байдаг ажээ.
Хэрэв Хятадууд Таван толгойд орвол арай их мөнгө амласан ч төмөр замын шугамаа урагшаа л татах болно. Гэхдээ Хятадын санал нь төмөр зам тавихгүйгээр Таван толгойд өндөр хүчин чадлын дулааны станц барих, эсбөгөөс Таван толгой Чойрыг холбосон 180 км зам тавих л байдлаар хязгаарлагдах болов уу гэсэн таамаг байгаа юм. Хойд Хятадын төмөр замын сүлжээ ачааллаа даахгүй болсон тул станц барих санал орж ирснээр өртөг нь арай илүү гарах магадлал бол бий. Станц баривал цахилгаан дамжуулах шугам заавал барина гэсэн үг л дээ. Ингэснээр өртөг нь нэмэгдчихэж байна.Нэг хэсэг нь хойшоо, нөгөө нь урагшаа гарна. Хятадууд эрчим хүчний нүүрсийг станцдаа хэрэглээд цахилгаан авах сонирхолтой байгаа л даа, гэхдээ гүнд нь байгаа сайн чанарын коксжсон нүүрсийг нь хаяхгүй тул зөөхөөс яах билээ? Эрчим хүчний нүүрсээр цахилгаан үйлдвэрлэж эхэлбэл Хятадууд Оюу толгойтой холбохыг бодож байгаа нь гарцаагүй. Хэдийгээр Хойд Хятадын 4 муж цахилгаанаар дутагдаж, хэмнэлтийн горимд шилжээд байгаа ч Хятадууд Оюу толгойг цахилгаанаар хангахыг зөвшөөрсөн нь стратегийн ач холбогдолтой. Хэрэв Таван толгойд станц баривал Оюу толгой хүртэл дамжуулах шугам татсан тул үүнийг угтуулаад таван толгой Оюу толгойг холбосон шугам татахад зардал бага гарна. Тиймээс Баабар хятадын сонирхлыг байнга бичээд байгаа нь зөвхөн Оюу толгойн гэрээг батлуулахын төлөө улайраад байгаа хэрэг биш юм.
Монголд коксжуулаад гаргавал манайд ашигтай, Оросуудад ийм санал тавьж болох юм. Ордыг Орос 60: Хятад 40 гэсэн хувиар хуваах тухай яриа ч их гарч байсан. Ер нь бол аль аль нь бүтнээр нь л авах сонирхолтой, Таван толгойд зөвхөн эдийн засгийн ашиг бус бас улстөрийн ашиг сонирхол давхар орж таарна. Төмөр замын дорно зүгт чиглэсэн хэсгийг Оросууд, Чойр хүрэх богино замыг Хятадууд тавьчих байх. Үүгээр далимдуулж ажлын байр нэмэгдүүлэх сонирхол манай талд бий. Орос, Монгол хоёр өргөн төмөр зам ашигладаг бол Хятад нарийн төмөр замтай. Хэрэв хятадууд зам тавихдаа тулбал өргөн төмөр зам тавих болно.
Харин Ураны ордод тулчихаад байгаа энэ хоёрын голоор Францыг хавчуулж үзэж байна. Францчууд Ерөнхий сайдад атомын цахилгаан станцаа үзүүлжээ. Тэр нь та нар атомын бөмбөгтэй бол гэсэн үг биш, Оросоос эрчим хүчний хувьд хараат байдлаасаа салахад чинь туслаж чадна гэсэн үг бололтой.
“Оюу толгой” бол Америкийн эрх ашиг гэж ойлгоод байх шиг байна. АНУ-аас ганцхан сонирхогчийн нэр дуулдаад удаж байна. Энэ бол таван толгойг сонирхож байгаа нүүрёний аварга “Пибоди” юм. “Рио” бол Австралийн компани. Айвенхоу бол Канадынх. Бороо бол бас Америкийнх биш, эхлээд Их британых, дараа нь Сейшелийнх, дараа нь Канад, одоо Багамынх болсон гэх шив дээ. Ер нь бол Монгол талаасаа Сү нэгдүгээр хүншдээ. Хятад Монголын баялгийн төлөө хэтэрхий ихийг төлж байна. Өнгөрсөн жил “Чиналко” 12 хувийн хувьцааных нь төлөө 14 тэрбумыг төлсөн бол энэ жил 7 хувийн төлөө 9 тэрбумыг амлаад байна. Харин Австралийн Засгийн газар үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа тулдаа гацаж байх шиг байна. Тус улс томоохон компаниудаар дамжин орж ирэх гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг улсдаа нэвтрүүлэхгүйн тулд өөрийн орны компаниудын хувьцааны 19-өөс илүү хувийг “хэн нэгэн этгээдэд” худалдахыг зөвшөөрдөггүй юм. Хятадын саналаар бол энэ хэмжээ нь 0.2 хувиас давчих гээд байна. Ингэснээрээ Хятадууд Риогийн хамгийн том багц хувьцааг эзэмшигч болж, компани Хятадынх болно гэсэн үг.
Бас Риогийн гүйцэтгэх захирал Т.Албаниз Хятадын хувьцааг нэмэхийг эсэргүүцэж захирлуудын зөвлөлдөө ажлаасаа татгалзаж үзсэн байна. Тухайн үед бид мэдээлж байснаар Хятадууд “Рио”-д 9.0 тэрбумыг өгвөл “Рио” тэр мөнгөнөөс 1.2 тэрбумаар нь манай бондыг авах санаатай байжээ. Тэд үүнийхээ бэлтгэл болгож шаардлагатай тул 14000 ажилчин цомхотгоод 1.2 тэрбум ам.доллар босгох гэж байгаагаа ч мэдээлж байв. Одоо нэгэнт асуудал гацсан, Авсралийн парламент хуулиа гадныханд зориулаад ойрхон ойрхон өөрчлөөд унадаггүй тул ингээд гацлаа. Үүний дараа Хятадууд “Рио”-г шахах гэж оролджээ. Тэгээд Австралийн нэгэн сонинд Рио “Оюу толгой”-гоос татгалзах нь гэсэн мэдээ гаргажээ. Харин маргааш Том Албаниз яаравчлан Оюу толгойн төслөөс татгалзахгүй гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ Хятадууд хоёр гартаа мөнгөө барьж байгаад л хамаг учир байна. Хэрэв “Рио” 9.0 хувиа өгөхөөс татгалзвал, суларсан мөнгөө “Чинхуа”-гаар дамжуулж Таван толгойд хийж болно. Сүүлийн үед Таван толгойд оруулах 3.0 тэрбум ам.доллар илүү бодтой мэт сонсогдоод байх болсны учир энэ. Үүний зэрэгцээ нөгөө 1.2 тэрбум ам.долларын өрийн бичгийн асуудал далд орсны учир ч энд байна.
Хэрэвзээ үнэхээр “Рио” хэлэлцээрээ биелүүлж, манай бондыг авахдаа тулдаг юм бол эхлээд “Оюу толгой”-н Хөрөнгө Оруулалтын Гэрээг батлахыг шаардана. Харин гэрээ тодорхой бус хугацаагаар хойшилчихлоо. Ингэхээр УИХ хямралаас гарах Засгийн газрын төлөвлөгөөг нэг их сүр болж байж батлаж өгсөн ч үнэндээ гол шийдвэрийг нь гаргаж өгөөгүй учраас сар хэлэлцсэн төлөвлөгөө нь нурж байгаа байхгүй юу. Одоо тэр тэнэгүүд Засгийн газраа ажил хийсэнгүй гэж хараана.
Ийнхүү хямралаас хойш хагас жил ухнатаад 300 сая долларын зээлийн гэрээтэй л байх шив дээ. Гэхдээ Монголчууд тэвчээртэй, ухаалаг байж наймаагаа зөв хийж чадвал өмнөд говьд том уурхайнууд, төмөр зам, цахилгааны шугамууд босох цаг ойрхон байна. Гагцхүү үүнийг яаж монголд ашигтай байлгах вэ? гэдэг нь монголчууд бидний л асуудал юм. Тиймээс гэрээнүүдийг батлагдтал Монголын эрх ашгийн төлөө бид байнга эрх баригчдын чихнээс хонх уясаар л байх болно.
Цааш нь гүйцээж унших...